ЦЭВЭРШИЛТИЙН ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙГ ЭРҮҮЛ ХЭЛБЭРЭЭР ДАВАН ТУУЛАХ ЗӨВЛӨМЖҮҮД

Цэвэршилтийн өөрчлөлттэй дасан зохицож зовиургүй, сэтгэл амар даван туулахад туслах олон аргууд байдаг. Бидний зөвлөмжийн дагуу амьдрал ахуйдаа дараах өөрчлөлтийг хэрэгжүүлбэл цэвэршилтийн үеийг хүндрэл багатай даван туулж, амьдралынхаа алтан үе шат руу итгэл төгс алхан орох болно.

Хооллолт

Цэвэршилтийн насанд хооллолтыг зөв тохируулах нь тун чухал:

  • Өдөр бүр 1.5 литрээс багагүй цэвэр ус уух.
  • Кофены хэрэглээгээ хязгаарлаж, өдөрт 2 аягаас ихгүй цай уух
  • Өтгөнөө тогтмол, хэвийн гадагшлуулж, ширхэглэг ихтэй хүнс хэрэглэх
  • Тогтмол бөгөөд бага багаар хооллох. Хоол хорьж жин хасах нь эрүүл арга биш
  • Элсэн чихэр, цагаан талх, гоймон, цагаан будаа, чихэрлэг гурилан бүтээгдэхүүн зэрэг дахин боловсруулсан нүүрс усаар баялаг хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг багасгах
  • Брокколи байцаа, овъёос, шар буурцаг зэрэг даавар төст үйлчлэлтэй хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх
  • Бор будаа, яргай загас, хулууны үр гэх мэт кальцаар баялаг сүүн бус гаралтай хүнс хэрэглэх.

Дасгал хөдөлгөөн

  • Орой бүр ирж очих бүртээ 10 минут зарцуулах замыг (хамгийн багадаа нийт 20 минут) явган явж байх. Явган явах дасгалын үед сэтгэл ханамж мэдрэмжийн даавар болох эндорфины нийлэгжил нэмэгдэж  явган явсны дараа тайвширдаг.
  • Зурагт үзэж байхдаа гарын жижиг жин өргөх, дээстэй үсрэх зэрэг дасгал хийж байвал зурагт үзэх цагийг дэмий үрэхгүй байх болно.

Гүйцэд нойр авах

  • Хоол боловсруулах эрхтэнүүдийн үйл ажиллагааны эмгэгээс нойрсож чадахгүй байх нь элбэг тохиолддог.  Хэрвээ та шөнийн 3 цагт шалтгаангүй сэрээд унтаж чаддаггүй бол хоолоо зөв тохируулж чадахгүй байгаа дохио байж болзошгүй. Дээр дурдсан зөвлөмжийн дагуу хоолоо зохицуулахад нойргүйдэл багасах магадлалтай.
  • Унтахын өмнө оюун санаагаа сайн тайвшруулж байвал бодол санаанд байгаа олон бодол унтахад садаа болохгүй.
  • Бодлоос гарахгүй эргэлдэж буй асуудлуудыг цаасан дээр тэмдэглэж, тэдгээрийг маргааш яаж шийдэх төлөвлөгөөг бичиж бэлдвэл тайван амрах болно.
  • Каффеиныг зөвхөн оройд бус бүхэл өдрийн турш хэрэглэхээс зайлсхийж бай. Мөн сэтгэл зовоосон, түгшүүртэй орчноос өөрийгөө тусгаарлах арга хэмжээ ав. Оюун санаагаа амрааж, тайвшрах лимонтой бүлээн ус, балжингарам (chamomile) ургамлын цай ууж байгаарай.

Стресс

  • Зөвхөн өөртөө зарцуулах цаг зав гаргаж байх.
  • Тогтмол хооллох. Хоол идэх цагаа алгасах эсвэл яаруу сандруу идэх нь стрессийн эх үүсвэр болно.
  • Каффеины хэрэглээг хязгаарлах.
  • Зөв гүн амьсгалж сурах зорилгоор иогийн дасгал, бясалгал хийх аргачлалыг эзэмшиж өөрийгөө тайвшруулдаг байх.

Амархан хямарч, сэтгэл хөдлөл тогтворгүй болвол

  • Дасгал хөдөлгөөний явцад нийлэгжих дааврын нөлөөгөөр сэтгэл санаа тайвширч бие махбодид сайнаар нөлөөлдөг тул дасгал тогтмол хийснээр эрүүл байхаас гадна аз жаргалын мэдрэмжээр дүүрэн байх болно.
  • Өөрт тохиолдож буй саад бэрхшээлийн талаар бусадтай хуваалц. Гадагшаа гаргаж чадахгүй бол сэтгэлийн хямралаа битүү хадгалснаас цаасан дээр бичиж цээжнээсээ гаргавал таныг мөн адил тайвшруулна. Бага зэрэг спиртийн төрлийн зүйл хэрэглэж болох ч аль болох зайлсхийх нь зүйтэй.
  • Тархины үйл ажиллагааг хэвийн байлгахад тусалдаг хамгийн тохиромжтой шингэн бол ус юм.
  • Хүрээлэн буй орчныг тогтмол өөрчилж бай. Хүний тархи нэг хэлбэрийн орчинд дассанаас аливаа өөрчлөлтөнд дасан зохицох чадвар муудаж сэтгэл санааны хямралд амархан ордог болно. Тиймээс аливаа сэтгэл санааны хямралд орсон үедээ ямар нэг шинэлэг зүйлийг хийж суралцсанаар өөрөө тайвширч сурах ба бусдыг гайхшруулах болно.

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »