Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг (ММАЗН) хамтран амжилттай зохион байгуулж,  Нийслэлийн дүүргийн эмнэлгүүд, хувийн хэвшлийн эмнэлэгт ажиллаж байгаа эх барих, эмэгтэйчүүдийн нийт 77 эмч нар оролцлоо.

Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар Монгол эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн өвөрмөц байдалд тохиромжтой, эрсдэл багатай, тун тохируулах боломжтой арьсаар шүршиж хэрэглэх эстрадиол нөхөх LENZETTO  цэвэршилтийн дааварын бэлдмэл албан ёсоор бүртгүүлсэнтэй холбоотой тус сургалтаар эмэгтэйчүүдийн цэвэршилтийн даавар эмчилгээний стандарт, цэвэршилтийн менежмент, Монгол Улсад тухайн чиглэлээр шинэ эмчилгээний эм бэлдмэл, эмчилгээний сонголтыг танилцууллаа.

Сургалтанд оролцсон эмч нарын 98% уг сургалт цаг үеээ олсон, практикт өргөн тохиолддог эмгэгийн талаар ярилцсан, онолын мэдээлэл сайн, өндөр байгуулалттай сайн сургалт байлаа үнэлгээ өглөө.

Сургалтын санал хүсэлтийн хуудаснуудад эмч нар дараах саналууд бичиж, ММАЗН цаашид дараах сэдэв болон судалгаанудаар ажлаа төлөвлөх ажлыг эхлэхээр боллоо:

Сургалтын мэдээлэл авах сэдвүүд:

  • Биений юмгүйдэл сэдвээр сургалт авч, дааврыг хэрхэн ашиглах
  • Эрт цэвэршилт, хэт эрт цэвэршилт
  • Өндгөвч Олон Уйланхайжих Хамшинж оношлогдсон эмэгтэйчүүдэд цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээний сонголтууд, эрүүл мэндийн эрсдэл
  • Ясны сийрэгжилтийн эмчилгээ, менежмент
  • Хавсарсан дааврын жирэмслэхээс сэргийлэх бэлдмэлүүдийн оновчтой аргууд,сонголтууд
  • Дунд насанд умайн эндометрийн эмгэгүүд (гиперплази), менежмент, хяналт
  • Хөх болон бусад хавдрын оноштой эмэгтэйчүүдэд даавар нөхөх эмчилгээ, зовиур менежмент
  • Таргалалт бодисын солилцооны хамшинжтэй үед даавар нөхөх эмчилгээний сонголтууд.
  • Даавар солилцооны суурь мэдээлэл
  • Эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн эмгэгүүд
  • Умайн үйл ажиллагааны эмгэгүүд, оношилго, эмчилгээ, шинэ эмчилгээний үр дүн танилцуулга
  • Үтрээний хатингаршлын эмчилгээ, хэсгийн үйлчлэлтэй эстриол (Oвестин) хэрэглээний схем
  • Эмэгтэйчүүдийн үргүйдэл, төрөөгүй эмэгтэйчүүдэд даавар нөхөх эмчилгээ
  • Эрэгтэйчүүдийн “цэвэршилт” (андропауз) даавар нөхөх эмчилгээ.
  • Орчин үеийн эмчилгээнд шинээр нэвтэрч буй ЦДЭ арга аргачлал. Тестостерон эмчилгээ
  • Цэвэрших насанд эмэгтэйчүүдийн шээс-бэлгийн замын үрэвсэл
  • Шинээр практикт нэвтэрч нэвтэрч буй удирдамж, оношилгоо, менежментийн талаар мэдээлэл авах
  • Цэвэршилтийн даавар орлуулах эмчилгээ эрт эхлэх нь дараа дараагийн эрсдлээс гэдгийг зүрх судасны эмч нарт хүргэх, зүрхний мэргэшсэн эмч нартай хамтарсан судалгаа болон сургалт хийдэг болох
  • Цэвэршилтийн талаар тогтмол давтамжтай, байнга сургалт авдаг байх, тогтмолжуулах
  • Сүүлийн үеийн олон улсын судалгааны нотолгоонд тулгуурлаж боловсруулсан заавар танилцуулах, шинэчлэх (update) эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх

Эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний сургалтын санал болгосон сэдвүүд:

  • Охид, өсвөр үеийн эрүүл мэнд, даавар солилцооны онцлог
  • Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэл насны үе шатаар
  • Умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг
  • Жирэмсний хэт авиан оношилгоо
  • Жирэмсэн эхийн тамхидалтын үр дагавар

Сэдвүүдээр санал хүсэлтүүд ирсэн.

Мөн санал болгосон:

  • Сонирхолтой, ээдрээтэй case (тохиолдол) ярилцдаг FORUM нээж ярилцдаг байх
  • Ийм сургалтууд олон хүнд хүртээмжтэй байх, олон хүн хамруулах
  • Дүүргийн Эрүүл Мэндийн Төв, өрхийн эмч нарыг хамруулсан сургалт хийдэг байх
  • Хүндээ хүрч ажиллах нэн чухал байгаа тул  эмчилгээний сонголтын талаар илүү туршлагатай болох үүднээс байнга мэдээлэл авах
  • Олон нийтийн сүлжээ ашиглаж мэдээлэл түгээдэг болох
  • Олон нийтэд зориулсан эрүүл мэндийн ТОГТУУН ХОРВОО сэтгүүл үргэлжлүүлэх зэрэг олон үнэтэй санал гаргаж
  •  Ажлын бус өдрүүдэд зохион байгуулах
  • Дэлгэц доор байрласан тул арын эгнээний эмч нарт зарим мэдээлэл харагдаагүй
  • Танхимын агааржуулалт анхаарах, бүгчим байсан гэсэн шүүмжлэлүүд хүлээж авлаа

Бидний сургалтын ач холбогдол үр дүнг илэрхийлсэн үзүүлэлт бол клиник-эмнэлзүйн судалгаанд оролцох зорилго, сонирхлоо оролцогчдын 68% илэрхийлсэн бөгөөд намар МЭБЭЭНХ-ээс зохион байгуулах ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛ – ОЛОТ ХӨГЖИЛ сэдэвт эрдэм шинжилгээний хуралд тэдгээр судалгаануудын төслийн явцыг  танилцуулах санал хүлээж авсан явдал юм.

ГЕДЕОН РИХТЕР НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар LENZETTO арьсаар хэрэгэлэх эстрадиол дааврын шинэлэг бэлдмэл бүртгүүлж Монголын эмэгтэйчүүдийн гарт хүргэж, эмч нартаа сургалт болон судалгааны ажлыг дэмжиж байгаад талархал илэрхийлж байна.

Сургалтанд оролцсон эмч нарт ММАЗН дугаартай Сертифакат олгосон нь ММАЗН-ийн 2024-2025 оны Гишүүнчлээлийн эрх олгож, уг сертификатын дугаараар Олон Цэвэршилтийн Нийгэмлэгийн (International Menopause Society – IMS) Монгол хэлээр явуулах эрхтэй IMPART Menopause Course- элсэж суралцах эрх олгож байгаа юм. IMPART Mongolian Course суралцаж дүүргэсэн эмч нар IMS Certificate болон нар нэг жилийн IMS free Membership, IMS World Congress хямдарсан үнээр бүртгүүлэх, CLIMACTERIC Journal хэрэглэх боломжтой болох юм.    

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »