Таны нэг өдөр стрессээр дүүрэн өнгөрч байна уу? Өдөр нь шийдэж амжаагүй асуудлаа шөнө бодож орон дотроо эргэж хөрвөөсөөр нойргүй хонодог уу?
Магадгүй та маш завгүй ажилтай, хань ижил, гэр бүлийн хооронд үл ойлголцох асуудалтай (эсвэл огт түших хүнгүй), үүн дээр нэмээд шилжилтийн насны хүүхдийнхээ зан араншингийн асуудалтай тулгардаг эсвэл өөрийн болоод гэр бүлийн хэн нэгний өвчин, эмчилгээнд санаа зовох зэрэг олон шалтгаанаар стресст ордог байж болно. Мөн насжилтын улмаас дааврын түвшин өөрчлөгдөж, хүний бие бас нэг стрессийг даван туулах шаардлагатай болдог.

Эмэгтэйчүүдийн хувьд стрессийг даван туулах нь эрчүүдээс илүү хүнд сорилт байдаг. Серотонин нь стрессийг даван туулж, сэтгэл санааг зохицуулдаг мэдээ дамжуулагч даавар юм. Харин эмэгтэйчүүд серотониныг эрчүүд шиг хурдан ялгаруулдаггүй боловч тэд түүнийг арай хурдан хэрэглэдэг. Үүний үр дүнд стрессдсэн эмэгтэй сэтгэл санаа зохицуулагч серотонины нөөцгүй болж сэтгэл гутрал болон түгшлийн байдалд их амархан ордог. Эм бэлгийн эстроген даавар нь мэдээ дамжуулагчийн /мэдрэлийн зөөвөрлөгч/ үйлдвэрлэлийг зохицуулахад оролцдог ба эстрогений түвшин багасаж эхлэх үед эдгээр мэдээ дамжуулагчдын ажил саарч эмэгтэйчүүд илүү их сэтгэл санааны хямралтай болдог.

Эрэгтэйчүүдийн хувьд стресс нь эр бэлгийн даавар тестостероны түвшинг багасгана. Тестостероны түвшин багасахад өөхлөлт бэлхүүсээр илүүтэй хуримтлагдах хандлагатай байдаг. Үүнээс үзэхэд стресс, эр бэлгийн даавар бууралт болон хэвлийгээр таргалдаг асуудлууд маш нарийн холбоотойг харуулж байна.

Нэг удаагийн санамсаргүй стресс бол тийм ч аймшигтай зүйл биш. Харин ч таныг сорилтонд биеэ бэлдэхэд тусалдаг. Гэвч өдөр тутам архаг хэлбэрээр байнга нөлөөлдөг стресс таны эрүүл мэндэд асар сөрөг нөлөөтэй.

Стрессийн даавар байнга нийлэгжиж байвал дараах байдлаар нөлөөлж болно.

  • жингээ хасахад бэрхшээлтэй байх
  • эстроген болон тестостерон /эрэгтэйчүүдийн хувьд/ дааврын түвшин буурч, ясны нягтралыг бууруулдаг
  • стрессийн нөлөөгөөр цээж хорсох, толгой хүчтэй өвдөх, гэдэс базлах зовуурьтай болно
  • нуруу болон үе мөч өвдөнө
  • дархлаа муудаж вирус, халдварт болон хавдрын өвчинд өртөмтгий болдог.

Та стрессийн нөлөөнд хир их өртөгдсөн бол?

Таны бие болоод сэтгэл санаа стрессийн нөлөөнд өртөгдөж байгаа нь олон төрлийн шинж тэмдгээр илэрнэ. Зарим шинж тэмдгүүд зөвхөн сэтгэл санааны өөрчлөлтийг илэрхийлэх бөгөөд тайвшруулах эмчилгээгээр эмчилж болно. Харин эрхтэн тогтолцооны хэвийн үйл ажиллагаа ойр ойрхон өөрчлөгдөж хэвийн амьдралд нөлөөлж эхэлбэл заавал арга хэмжээ авах хэрэгтэй.

Ихэнх тохиолдолд хүн стресст хэт эмзэг болж эмгэгээр хариу үйлдэл гаргаж эхэлдэг. Ялангуяа олны дунд бие авч явах байдал өөрчлөгдөнө. Энэ өөрчлөлт өөрт мэдрэгдэхээс түрүүлж дотны найз нөхөд, гэр бүлийнхэнд мэдрэгддэг.

Стрессийн шинж тэмдэг

Сэтгэл хөдлөлийн шинж тэмдэг:

  • Дарамт шахалтанд байгаа мэдрэмж
  • Тайвшрахгүй байх
  • Сэтгэл санаа үймсэн юм уу уур уцаартай болох
  • Байн байн гомдоллох
  • Айж түгшсэн мэдрэмж
  • Уйланхай байх
  • Ялихгүй зүйл дээр хэт түргэн зан гаргах

Бие эрхтэнүүдэд илрэх шинж тэмдэг: 

  • Хөлрөх
  • Булчин хатуурах
  • Зүрхний цохилт түрэгсэх
  • Амьсгаа хурдсах
  • Чичрэх
  • Дотор муухайрах
  • Ам хатах

Удаан хугацааны явцад байнга ажиглагдаж байсан шинж тэмдгүүд:

  • Даван туулах чадвар сулрах
  • Сэтгэл санаа төвлөрөхөд саадтай болох
  • Шийдвэр гаргаж чадахгүй эргэлздэг болох
  • Хүнд байдлаас зугтмаар болох
  • Нэг зүйлийг дахин дахин шалгах хэрэгтэй мэт мэдрэх (жишээ нь хаалгаа түжсэн эсэхийг шалгах)
  • Үргэлж сэтгэлээр унаr, аливаа юмнаас таашаал авч чадахаа болих
  • Байнга толгой өвдөх
  • Эрч хүчгүй болж, ядарч сульдах
  • Нойргүйдэх
  • Хоол идэх дур багасах эсвэл хэт идэх
  • Өвдөлт болон зовуурилах
  • Үс хагатах эсвэл гэдэс базлах

Олон нийтийн дунд биеэ авч явах байдал: Дарамтанд буй хүмүүс голдуу…

  • Олон нийтийн дунд зохиогддог үйл явдлаас зугатаж зожиг болдог
  • Архи тамхины хэрэглээг огцом нэмэгдүүлдэг

СТРЕССЭЭС ШАЛТГААЛСАН НАСЖИЛТЫГ ЗОГСООЁ

Стрессийг удирдаж чаддаг болсноор дунд насны дааврын өөрчлөлтөөс гадна бүх амьдралаа гардан удирдаж чаддаг болно. Иймээс та өөрийн онцлог зан чанар, амьдралын хэв маягт тохирсон стрессийг удирдах арга барилаа олох хэрэгтэй. Ингэхийн тулд  амьдрал болон завгүй ажилд тань зохицон хэрэгжүүлж болох зарим зөвлөгөөг хүргэе:

  • Санаандаа таарсан тааламжтай үйл явдалд эргэлзэлгүй оролцож байхыг бод. Таатай зүйлийг хийхэд цусны даралт буурч, эндорфин (сэтгэл ханамжийн даавар) ялгаран стрессийн нөлөөллийг бууруулна.
  • Найз нөхөдтэйгээ уулзаж сайхан ярилц. Эрэгтэйчүүд өөрийн таньдаг хэдхэн найзын хүрээнд харьцаагаа удаан хадгалахыг эрхэмлэдэг бол эмэгтэйчүүд шинэ найз нөхөдтэй болж, танилын хүрээгээ нэмэгдүүлэхдээ илүү сайн байдаг.
  • Хоолны дэглэмдээ ухаалаг ханд. Инсулиныг огцом хөөргөдөг сахар агуулсан нүүрс усны төрлийн хоол идэхээс зайлсхий. Харин үүний оронд их хэмжээний ногоо, жимс, үр тариа, самар идэх хэрэгтэй бөгөөд өөх тостой хоол, сод агуулсан давс, спирт, кафеины хэрэглээгээ хязгаарла.
  • Стрессээс зугт. Дасгал хөдөлгөөн стрессийг сайн дарна. Биеэ цэх байлгаж амьсгалын дасгал хийж заншвал дааврыг тэнцвэртэй байлгаж чадна. Өдөр бүр заавал дасгал хий. 15 минут ч багадахгүй. Аль болох шатаар өгсөх, машиныхаа оронд явган явах боломжийг ашигла.
  • Тайвшрах, сайхан мэдрэмж төрүүлэх зүйлийг өөртөө зориулж хийх зав бололцоо гарга . Халуун ваннд орж, иллэг бариа хийлгээд үз. Өөрийгөө чухал хүн гэдгээ мэдэрч, энэ маягаар хүртэх шагнал, гавьяатай хэмээн өөртөө сануулж байгаарай.
  • Урлан бүтээх чадвараа хөгжүүл. Зураг зурах, нэхэх, модон эдлэл хийх зэрэг өөрийгөө илэрхийлсэн бүтээл хийвэл үнэт зүйл, сэтгэл ханамж төрүүлнэ.
  • Сайн унт! Хангалттай их унтах нь цаг алдаж байгаа хэрэг биш. Нойроо бүтэн авснаар биеийн жингээ барьж, ой тогтоолтоо сайжруулан, ааш зангаа өөдрөг байлгах бололцоотой ба завгүй амьдралтай нүүр тулах тэнхээтэй болдог.
  • Стресстэй тулгарахад тайвшрах арга барилд суралц. Бясалгал, тайвшрах дасгал, оюун ухааны уран дүрслэл, амьсгалын дасгалд суралцвал стрессийг гадагшлуулж сэтгэл санаа бодлоо стрессээс өөр зүйл дээр төвлөрүүлж чаддаг болно.
  • Боломж олдсон дээр нь сайн инээгээд аваарай. Аливаа асуудлыг хөнгөн маягаар тусгаж тоглоом болгож өнгөрөөхийг эрмэлзэж бай. Тэгвэл амьдралд тохиох хатуу үеүдийг даван туулахад тус болно.
  • Ханамж таашаал авсан бэлгийн харьцааг бүү хойшлуулаарай. Таашаал өгсөн бэлгийн харьцааны үед ялгардаг даавар стрессийн нөлөөг хэдэн хоногийн турш мартуулна.
  • Хоол хүнснээсээ химийн аргаар нийлэгжсэн хольц орсон зүйлийг хасах шаардлагатай. Хоолонд амт оруулагч бодис болон хоолны харшил үүсгэгч бүтээгдэхүүнүүд стрессийг улам дэврээдэг. Хүнсний зүйлээ цэвэр байгалиар нь хэрэглэх болон амтлагч нэмэхгүй байх нь таны бие стресстэй тэмцэх арай илүү боломжтой болж, эрүүл биеийг хэвээр хадгална.
  • Стресс үүсгэдэг бас нэгэн шалтгаан нь буруу хооллолт болон хорт зуршил байдаг. Кафеин агуулсан зүйл уух, маш их тамхи татах нь стрессийг илүү хүндээр тусгаж авахад хүргэнэ.

Стрессийн үед хэрэглэх эмийн бус эмчилгээ:

Стресс нь бөөрний дайвар булчирхайг сулруулдаг. Магнийн нэмэлт тэжээл болон Б витамин нь бөөрний булчирхайн үйл ажиллагааг дэмжих бөгөөд стрессээс шалтгаалан буурсан магнийн түвшинг сэргээж өгдөг.

Стрессийг даван туулахад хэд хэдэн эмийн ургамлыг хэрэглэж болно.

Жишээ нь:  Хүн орхоодой, St John’s Wort, Valerian Root гэх мэт байж болох бөгөөд сайн нойрсоход хэрэг болдог.

Нойргүйдэх болон түгшлийн шинж тэмдэг илэрч байгаа үед зүү эмчилгээ, иллэг, хөлний иллэг үр дүн өндөртэй. Түүнчлэн энэ нь биеийн ерөнхий эрүүл мэндийг дэмжих сайн нөлөөтэй.

Та хаана ч, хэдийд ч стресс үүсгэгч хүчин зүйлийг бүр мөсөн үгүй хийх арга хэмжээ ав. Хэрэв стресс үүсгэгчийг бүр мөсөн зайлуулах боломжгүй бол стрессийн үед авах арга барилаа эзэмшин бэлэн байх хэрэгтэй. Стрессийг удирдаж сурах урлаг нь таны эрүүл мэнд, ухаалаг зан чанарыг хадгалан хамгаалж чадна.  

 

 

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *