ХАРИЗМА- Бишрүүлэн дагуулах увидас

Бишрүүлэн дагуулах увидас нь өөрөө өөртөө итгэлтэй байхтай нягт холбоотой учраас амжилт авчрах томоохон түлхүүр болдог. 

Энэ чадварыг хэрхэн эзэмшиж болох вэ?

Хүний сэтгэлийг татаж эргэн тойронд нөлөөлж чаддаг хэн нэгнийг хараад та тэдний биеэ авч явах онцлог төрх, нүүрний хувьслыг өөрийн эрхгүй хуулбарлаж эхэлдэг. Тэдний инээмсэглэл танд халдаж та хариуд нь инээмсэглэдэг байх жишээтэй.

Хүрээлэн буй хүмүусийг өөртөө татах увидас Сharisma гэх үг нь Грек хэлний зан аашийн содон авъяас бэлэг гэсэн үгнээс гаралтай.

Хүн өөрийгөө мэдрүүлэх төрөлхийн авъяасгүй гэж үзэж байгаа бол хүнийг өөртөө татан, бишрүүлэн дагуулах тэр чадварт суралцаж болно шүү дээ. Эсвэл хуурамчаар дууриан үйлдэх чадварыг ч эзэмшиж болно. Бишрүүлэн дагуулах увидсын 50 хувь нь төрөлхийн байдаг ч үлдсэн хувийг та өөрөө л бий болгоно.

Зарим азтай хүмүүс төрөлхийн сэтгэл татам гадаад төрхтэй төрдөг ч ихэнх тохиолдолд тэд бусдыг бишрүүлэн дагуулах чадварт суралцан ухамсарлаж, зан чанар, арга барилаараа олж авдаг. Иймээс хүрээлэн буй орчноо бишрүүлэн дагуулж  амжилтанд хүрэх нууцыг эзэмшихийн тулд дараах зөвлөгөөг хэрэгжүүлээрэй.

  1. Өөрийгөө биеийн цэх байдлаар илэрхийл. Биеэ дэлгэж цэх шулуун болгон тайвшран сулла. Гараа нүүрнээсээ хол байлга. Гараа атгалгүй алгаа дэлгээд урагш чиглүүлж бай.
  2. Бүү яар. Тайвширч жигд хэмээр амьдар. Аливаа зүйлд тэвдэж сандрахгүй байхыг хичээ. Харилцан ярианд хариултаа дүгнэж байж хариулаарай. Өөрийнхөө бие махбодийг сайн мэдэрч биеэ дандаа хянан цэгнэж яв.
  3. Мэдрэмжтэй бай. Хамт олон болон харилцаж буй хүмүүст нөлөөтэй байхын тулд өөрийгөө болон хүрээлэн буй орчноо сайтар мэдрэх хэрэгтэй. Байгаа өрөөгөө ажигла. Хажууд байгаа хүнээ ажигла. Дуу сул, аядуу зөөлөн байлга. Өдөр бүр ажилдаа очдог чиглэлээ өөрчилж сонирхолтой болго. Өдрийн турш өөрийнхөө уурлаж түгших, сандрах эсвэл сэтгэл ханамж дүүрэн байгаа сэтгэл хөдлөлийг мэдэрч дүгнэлт хийн ухамсарла. Эдгээр өөрийгөө эзэмшин мэдрэх зарчмаа өдөр бүр хэрэгжүүл.
  4. Өөрийн сэтгэл хөдлөлөө харамгүй гадагш нь гаргаж илэрхийл. Та хэн нэгэнрүү инээмсэглэхэд тэр хүн хариу инээмсэглэж байвал та өөрийнхөө сэтгэл хөдлөлийг тэр хүнд үүсгэж чадсаны илрэл болно. Аливаа хүний  сэтгэлийг татаж нөлөө үзүүлэх чадвартай хүн гэдэг нь өөрт буй ижил сэтгэл хөдлөлийг эргэн тойронд үүсгэх ур чадвартай хүнийг хэлнэ. Эргэн тойронд байгаа хүмүүсээ өөдрөг байлгахын тулд ихээр инээмсэглэж байгаарай.
  5. Нийтэч бай. Олны дунд хамт байх хугацаанд тэдгээр хүмүүс таны хувьд их чухал бөгөөд тэд нартай хамт байх танд маш тааламжтай байгааг тэдгээр  хүмүүст мэдрүүл. Чин сэтгэлээсээ инээмсэглэ, толгойгоо дохь, мөрөнд нь хүр, харцаар харилц. Мянгаад хүний өмнө илтгэл тавьсан ч энгийн орчинд найзуудтайгаа баярлаж суусан ч ганцаар ярьдаг байхаас болгоомжилж заавал харилцан ярилцаж хүмүүсийн ярихыг сонсож байгаарай.

Эцэст нь хэлэхэд, өөрийнхөө чадвар болон амжилтанд итгэл төгс байх хэрэгтэй. Сөрөг муу зүйл бодохоо боль. Эрсдэлтэй тулгарах зоригтой бай. Өөрийнхөө ирээдүйн амжилтыг төсөөлөн хар. Амжилтанд хүрэх тэр замыг ямар ч бэрхшээлтэй байсан даван туулсны эцэст санасандаа хүрсэн тэр мөчид юу мэдэрч байгаагаа төсөөл. Харин одоо хэрэгжүүлэх л үлдлээ!!!

 

 

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »