Ко-энзим Q10 – Дархлаа дэмжигч, эрч хүч, энергийн эх үүсвэр

Ко энзим Q10 (ubiquinone-ны товч нэр нь Q 10) нь эсийн энергийн эх цөм болох митохондрийн бүтцэд ордог ферментийн үйлчлэлтэй амин дэм төст нэгдэл юм.Ко-энзим Q10 нь эсийн энергийн эх АТФ-ийн нийлэгжилд оролцдог нэн чухал фермент болно. Ко-Q 10 нь бие махбодийн эс болгоны энерги солилцооны зайлшгүй нэг хэсэг бөгөөд зүрх, элэг, бөөр болон нойр булчирхай зэрэг бодисын солилцооны өндөр идэвхжилтэй эрхтэнүүдийн эд эсэд илүү их хэмжээгээр агуулагддаг. Зарим хүмүүс Ко-Q 10 нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэх үед ядаргаа нь багасч мэдэгдэхүйц их хэмжээний  эрч хүчтэй болдгийг мэдэрдэг байна.

Ко-Q 10-ын өөр нэгэн үүрэг нь хүчтэй антиоксидант буюу үл исэлдүүлэгч юм. Эс болгоны илч боловсруулалтын явцын эцсийн бүтээгдэхүүн болох чөлөөт радикал бий болон эсийн хэт исэлдлээс эсийн гэмтэл үүсэх эрсдэлтэй болдог. Энэ үед эсийн митохондрийн Ко-энзим Q10 өөр нэгэн үл исэлдүүлэгч болох тосонд уусдаг Е амин дэмийн оролцоотой эсийн бүтцийг хамгаалах чухал үүрэг гүйцэтгэдэг. Их хэмжээгээр чөлөөт радикалуудын нөлөөгөөр эсүүд хувирснаар эрхтэн тогтолцооны хорт хавдрын эх үүсвэр болох аюултай байдаг.  Харин Ко-Q 10 нь чөлөөт радикалуудыг саармагжуулдаг хүчтэй үл исэлдүүлэгч бөгөөд эрт насжилтыг удаашруулж, дархлааны тогтолцоог дэмжин зарим төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлэх чадвартай фермент юм. Дархлаа суларсан, хорт хавдар болон чихрийн шижинтэй хүмүүсийн бие махбодид     агуулагдах Ко-Q 10-ийн тун нь маш бага болсон байдаг нь ажиглагдсан. Ко-энзим Q10-ын хомсдлоос архаг өвчлөл сэдрэх, насжилтийн улмаас үүсэх өвчлөлийн эрсдэл нэмэгдэх хандлагатай болдог байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН АЧ ХОЛБОГДОЛ

Цусны даралт бууруулна

Судлаачдын ажиглалтаас үзэхэд  даралт ихсэх өвчтэй  хүмүүст  өдөрт дунджаар 225 мг хэмжээтэй Ко-Q 10-ыг хэрэглэснээр цусны даралт нь буурч, өвчтөнүүдийн тал хувь нь даралтын эмийн хэмжээ болон тунг бараг 50 хувиар багасгаж чадсан байна.  Нас нэмэхийн хирээр хүний бие дэхь Ко-Q10-ын хэмжээ нь 72 хувиар буурдаг байна. Тиймээс байгалийн гаралтай энэ ферментийн хэрэглээг зүрхний цусан хангамжийн дутагдал, даралт ихсэлт, цусны холестеролын өндөр түвшин, зүрхний титэм судасны хатуурал болон нарийсал эмгэгийн үед зүрхний эд эсийг хамгаалах зориулалтаар хэрэглэхийг зөвлөдөг. Ко-Q10-ын даралт багасгаж, цусны холестеролын хэмжээг бууруулах үйлчлэлээр эд эсүүдэд хүргэх хүчилтөрөгчийн хангамжийг ихэсгэн, цусаар хүргэгдэх шим тэжээлийг нэмэгдүүлэн бие махбодийн энерги эрч хүчтэй болгох ач холбогдол үзүүлнэ.

Дархлааны тогтолцоог дэмжинэ

Ко-Q 10 нь цусны цагаан эсийн тоог олшруулж, ханиад томууны вирусыг цуснаас зайлуулснаар бие махбодь вирусын үрэвсэлд гэмтэхээс хамгаалдаг тул хүнд хэлбэрийн  томууны тархалтын үед найдвартай хамгаалалт болж чаддаг. Ко-Q 10 нь чөлөөт радикалуудыг саармагжуулах,  хоол тэжээлийн бодисыг ашиглан их хэмжээний энергийг бий болгох, эд эсийг нөхөн төлжүүлэх,  хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэн бие махбодийн үйл ажиллагааг хэвийн явуулахад нь тусалдаг гайхалтай ач холбогдолтой юм.

Энергийг дээшлүүлэх нь

Ко-Q 10 нь ядарч туйлдсан эсвэл өндөр настай хүмүүсийн тамир тэнхээг сайжруулж бие махбодийг тэнхрүүлж өгнө. Өдөрт 100 мг-аар 3 сарын турш хэрэглэхэд дасгал хөдөлгөөний ачааллыг даах чадварыг нэмэгдүүлж, ядрахаас урьдчилан сэргийлдэг.

Толгойн өвдөлтийг багасгана

Толгой байнга өвддөг хүмүүс Ко-Q 10-ын нэмэлт бүтээгдэхүүн 150  мг-аар өдөрт 3 хэрэглэхэд толгой өвдөж эхлэхээс урьдчилан сэргийлж чадна. Харин нэгэнт өвдөж эхэлсэн хойно өвдөлтийг дарах чадваргүй байдаг. Швейцарийн судлаачид Ко-Q 10 нь  толгойн өвдөлтийг 40 хувь хүртэл бууруулж чаддаг гэж үзсэн байна.

Ко-Q 10-ын үл исэлдүүлж эсийг хамгаалах чадвар нь насжилтийг сааруулах хамгийн үр дүнтэй байгалийн гаралтай бэлдмэл гэж тооцогддог. Энэ бэлдмэлийг хэрэглэснээр эсийг гэмтээдэг чөлөөт радикалууд саармагжин, энерги болон эрч хүч нэмэгдэж, эсүүдийн удааширсан байсан нөхөн төлжих чадвар хэвийн болж эрүүл байх нөхцлийг бүрдүүлж өгдөг. Шинжлэх ухааны судалгаанаас үзэхэд Ко –Q 10 нь эсийн генийн мэдээлэл болон эс хоорондын харилцааг сайжруулах замаар араг ясны бат бөх байдлыг хадгалж чаддаг нь харагдсан.

Нүүрний үрчлээг арилгана

Японы клиникийн судалгаанаас үзэхэд 1% Ко – энзим Q10 агуулсан тосыг 5 сарын турш хэрэглэхэд “үрчлээсний гүнийн зэрэг” буурсныг арьс судлаачид ажигласан байна. Тэдгээр судлаачдын үзэж байгаагаар насжилтийн улмаас удааширсан арьсны эсийн солилцоог Ко-Q10 орцтой тос идэвхжүүлж залуу үеийн эсийн солилцооны хэмжээнд хүргэж нүүрний арьсыг залуулаг толигор болгож чаддаг байна.

Ко-Q10-ын эх үүсвэр

Ко-Q10 нь дотор мах, самар, тослог загас, бууцай, шувууны маханд их хэмжээгээр агуулагддаг. Ихэнх тохиолдолд шаардагдах хэмжээний Ко-Q10-ийг зөвхөн хоол хүнсээр хангалттай авах бололцоогүй байдаг. Удаан хугацаагаар архаг болон хүнд хэлбэрээр өвчилсөн хүмүүс шаардагдах өндөр тунгийн Ко-Q10 –ыг дан хоол хүнсний  хэрэглээгээр авч чаддаггүй учраас энэхүү ферментийн нэмэлт бүтээгдэхүүнийг нэмэгдэл хэлбэрээр хэрэглэхийг зөвлөдөг. Ко-Q10-ыг бие махбодид шаардагдах хэмжээгээр нь нийлэгжүүлэхийн тулд витамин В6-г хамт хэрэглэх нь зүйтэй.

Ко- Q10-ын хэрэглэх тун

Насанд хүрэгчид өдөрт дунджаар 30-150 мг. Ко-Q10-г үйлчлэлийг нэмэгдүүлэхийн  тулд самар, цөцгий болон  эрдэнэшишийн тосыг агуулсан хүнсийг хамт хэрэглэвэл шингээлтийг нэмэгдүүлнэ.

Цус шингэлдэг зүрхний эм бэлдмэл хэрэглэдэг бол хяналтын эмчдээ мэдэгдэж эмчилгээний тунгийн зөвлөмж аваарай. Жирэмсэн болон хөхүүл эхчүүд эмчийн зааварчилгаагүйгээр хэрэглэхийг хориглоно.

Удаан хугацаагаар өвчилсөн болон аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой хэн бүхэнд Коэнзим Q10 хамгийн тохирсон үйлчлэлтэй ферментийн бүтээгдэхүүн юм.

 

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »