Тархинд цус харвах эрсдэлийг хэрхэн бууруулах вэ?

Цус харвалтын шинж тэмдгийг та ялган таньж чадах уу? Уг эмгэгийн эрсдэлийг хэрхэн бууруулах талаар мэдээллийг хүлээж авна уу.Тархины цусан хангамжийн хурц дутагдлын хүндрэлийн дөрөвний нэг нь харьцангуй залуу, 60-аас доош насныханд тохиолддог. Цус харвалтын тохиолдол ихсэж байгаа явдал нь цусны даралт ихсэх, таргалалт болон чихрийн шижин зэрэг цэвэр орчин цагийн амьдралын буруу хэвшлээс хамаардаг болоод байгаа.

Харвалт гэж юу вэ?

Харвалтыг дотор нь цусан хангамж дутагдах харвалт, цус алдалтын харвалт гэж хуваана. Цусан хангамж дутагдах харвалтын үед артерын судас бөглөрсний улмаас тархины аль нэг хэсэгт тархины үхжил үүснэ. Цус алдалтын харвалтын үед тархины артерын судас хагарснаас тархин дотор, эсвэл гадаргууд цус алдана.

Тархи биеийн бусад бүх хэсгийн үйл ажиллагааг удирддаг тул тархины эд эс үхжихэд хөдөлгөөний болон мэдрэхүйн олон өөрчлөлт гарна.

Олон улсын практикт цусан хангамж дутагдах харвалт нь нийт харвалтын 85 хувийг эзэлдэг бол манай улсад дээрх хоёр хэлбэрийн харвалт бараг ижил давтамжтай тохиолдож байна. Үүний үндсэн шалтгаан нь артерын даралт ихдэх өвчнийг эрт оношилж, зөв эмчилж чадахгүй байгаатай холбоотой.

Тархины аль нэг хэсэгт цусан хангамж түр зуур дутагдахад харвалттай төстэй шинж тэмдэг илэрч, хэдэн минут, эсвэл хэдэн цагийн дараа арилдаг. Үүнийг түр зуурын цусан хангамжийн цочмог дутагдал гэнэ. Энэ үед тархинд эргэшгүй өөрчлөлтүүд гарахаас өмнө цусан хангамж буцаж сэргэдэг. Гэхдээ энэ бол жинхэнэ харвалт үүсч болзошгүйг анхааруулж байгаа хэрэг юм.

brain_stroke_symptoms - webХарвалтын шинж тэмдэг

Тархи бол цаг. Хэдийчинээ эрт оношилж, эрчимтэй арга хэмжээ авч чадна, төдийчинээ цус харвалтад нэрвэгдсэн тархины эд эсийг аврах боломж нэмэгдэнэ. Дараах шинж тэмдэг гарсан тохиолдолд яаралтай тусламж дуудах шаардлагатай гэдгийг хүн бүр мэдэж байх хэрэгтэй. Үүнд: биеийн аль нэг хэсэг, жишээ нь нүүр, хөл, гарын булчингууд, эсвэл бүхэлдээ, гэнэт сулрах, саажих, бадайрах хэлж ярихад бэрхшээлтэй, эсвэл хүний яриаг ойлгохгүй болох, нүд бүрэлзэх, юм хоёр болж харагдах (ялангуяа нэг нүдэнд), толгой эргэх, гуйвах, гэнэт унах, толгой гэнэт хүчтэй өвдөх, ухаан алдах зэрэг болно.

Цус харвалтын дараа эмчилгээг хэдийчинээ эрт хийнэ, төдийчинээ тархины гэмтлийг багасгаж, сэргэлтийг бүрэн төгс болгоно. Үүний тулд төрөлжсөн нарийн мэргэжлийн яаралтай тусламжийн баг ажиллах шаардлагатай.

Цус харвалтын дараах эмчилгээ

Цус харвалт нь маш аюултай ч харвасан хүмүүсийн гуравны нэг нь сарын дотор биеийн байдал сайжран хэвийн байдалд орох бололцоотой байдаг. Эдгэрэлтийн тавилан тухайн харвалт тархины аль хэсэгт өгсөн, хэр цар хүрээтэй байсан мөн тухайн хүн тархинд цус харвахаасаа өмнө биеийн байдал хэр байсан зэргээс хамаардаг.Ихэнх харвалт нь ерөнхийдөө биеийн эрүүл үйл ажиллагаанд нөлөөлнө, бодох үйлд нөлөөлнө, сурах болон харилцах, мэдрэмжинд нөлөөлнө. Хүнд үр дагавартай харвалт нь хүний биеийн доод хэсэг саажих, ярих, унших, бичих, богино хугацааны ой санамж алдах зэрэг хүнд хэлбэрийн хөдөлгөөний болон мэдрэхүйн өөрчлөлт учруулна. Тархинд цус харвасны улмаас хараа алдах, муудах, хоол шингэн залгих, шээс задгайрах шинж тэмдгүүд нийтлэг тохиолдоно.

Тархинд харвалт өгсний дараах цусны бүлэнг задлах, цусны даралтыг хэвийн хэмжээнд хадгалах, цусан дахь холестеролыг багасгах эмчилгээг удаан хугацаагаар хийж хянах шаардлагатай байдаг.  Зарим нь магадгүй эдгээр эмийг үлдсэн насандаа хэрэглэх шаардлага гардаг. Судасны хананы  өөхлөг холтос, бүлэнгийн үлдэгдлийг зайлуулах мэс заслын эмчилгээний дэвшилтэт олон мэс заслын аргачлал хийгддэг болсон байгаа.  Ихэнх хүмүүст нөхөн сэргээх эмчилгээ, сэтгэл зүйчийн туслалцаа, мэргэжлийн зөвлөгөө, нарийн мэргэжлийн эмч сувилагчийн туслалцаа хэрэгтэй болдог.

Харвалтаас сэргийлэхийн тулд та дараах зүйлийг хийгээрэй:

Удамшлаар дамжих генийн мэдээлэл болон насжилтанд та нөлөөлж чадахгүй ч харвахад нөлөөлдөг амьдралын буруу хэвшлээсээ татгалзаж болдог:

  • Өөрийн цусны даралт, сахар болон холестериний хэмжээг эмчид тогтмол хянуулж байх (биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хоёр сар тутам, зургаан сар тутам, эсвэл жилд нэг удаа). Артерын даралт ихсэлттэй гурван хүн тутмын нэг нь өөрийгөө даралт ихтэй гэж мэддэггүй.
  • Тамхинаас татгалзах. Тамхидалтаас болж цусны бүлэгнэлт нэмэгдэнэ. Мөн артерын даралт ч ихэсдэг.
  • Чихрийн шижинтэй бол эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Чихрийн шижингийн улмаас тархины судаснуудад өөрчлөлт орж, харвалт үүсэх магадлал нэмэгдэнэ.
  • Өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх. Ингэснээр таны зүрх бэхжиж, цусны урсгал сайжирна. Мөн биеийн жинг тогтмол хэмжээнд барихад тустай. Дасгал хийснээр цусны даралт буурч, цусан дахь өөх тосны хэмжээг хэвийн хэмжээнд байлгаж биеийн инсулины зохицуулгыг сайжруулдаг.
  • Эрүүл хооллолт. Хүнсэндээ ханасан болон холестерол ихтэй зүйл багаар хэрэглэж уургийн агууламж ихтэй зүйл давуу хэрэглэх хэрэгтэй.  Ингэснээр судасны хананд өөхөн холтос багасч, цусан хангамж хадгалах ач холбогдолтой.
  • Загас идэж улаан махны хэрэглээгээ бууруулах. 7 хоногт 2 удаа загас хэрэглэх нь бидний тархинд хэрэгтэй омега 3 өөх тосыг авахад тустай. /сардин, салмон, туна/. Шувууны мах болон ногоотой хоолоор ханасан өөх тос ихтэй улаан махны орцтой хоолыг орлуулж болно
  • Жимс хүнсний ногоо хангалттай хэрэглэх Өдөрт 5 порцоор антиоксидантаар баялаг жууцай, брокли, чинжүү, сонгино, чавга, нэрс, гүзээлзгэнэ, жүрж, улаан усан үзэм мөн интоор зэрэг жимс ногоог хэрэглэхийг бодоорой.
  • Давсны хэрэглээг бууруулж цусны даралтаа бууруулъя. Мэргэжилтнүүдийн xэлж байгаагаар өдөрт 6гр давс хэрэглэх нь зохимжтой. Давсны хэрэглээгээ бууруулахын тулд хоолондоо амт оруулахын тулд давс нэмхээ болиод оронд нь ургамлын гаралтай өөр амтлагч хий. Түргэн ба бэлэн хоолноос аль болох зайлсхий.

Танд эрсдэл байнауу?

Xарвалтанд нөлөөлөх хүчин зүйлсийг доор жагсаалаа . Танд хэр олон нь байна, төдий чинээ эрсдэл өндөр байна.

  • Цусны өндөр даралт
  • Цусан дахь холестерины түвшин өндөр
  • Артерын фибриляц – зүрхний хэм алдагдах
  • Чихрийн шижин
  • Тамхи татах
  • Таргалалт
  • Зохисгүй хооллолт
  • Стресс
  • Насжилт – нас нэмэгдэх тусам эрсдэл иxэснэ
  • Гэр бүлийн өвчлөлийн түүхэнд харвалтын тохиолдол байсан эсэх

Баримт

Хоол хүнсэндээ ханасан өөх тосны хэрэглээгээ хорьж, өдөрт 25гр шошлог буюу вандуйн төрлийн хүнс хэрэглэснээр зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулж, цусны даралт ихсэх болон холестеролын хэмжээ буурна.

Харвалтын шинж тэмдгийг мэдэх нь

Шалгах хэрэгтэй зүйлс:

  • Нүүрний булчин сулрах – инээж чадаж байна уу? Ам эсвэл зовхи унжсан байна уу?
  • Гар сульдсан байна уу – гараа өргөж чадаж байна уу?
  • Ярианы асуудал – тухайн хүний хэлж ярьж байгаа нь ойлгогдож байна уу?

Түргэн хугацаанд тусламж үзүүлж чадвал эдгэрэх магадлал төдий чинээ сайжирна.

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »