Мал маллаж хол газар нүүдэллэн алхахад дасан зохицсон бидний өвөг дээдсээс уламжлагдсан бие махбодь стресс ихтэй, завгүй, хөдөлгөөний хомсдолтой орчин үеийн амьдралын хэв маягт дэндүү сульдах болжээ. Гэр бүлийн өмнө хүлээсэн үүрэг, хүүхдээ харах, гэрийн ажлаа хийх, мөн бүтэн цагийн ажил гээд эмэгтэйчүүдийн үүрэг хэтэрхий ихэсчээ. Энэ нь туйлдуулах, эрч хүчийг шавхах үндсэн шалтгаан болж байна. Эрч хүч, энергитэй байх нь эрүүл мэндийн байдалтай салшгүй холбоотой. Биологи судлаачдын үзэж байгаагаар ядарч сульдсанаас өвчлөлд өртөмтгий болж, стрессийн нөлөөнд эмзэг болох нөхцөл бүрддэг гэдэгт итгэдэг. Хэдий чинээ их эрч хүч, энергитэй байна, төдий чинээ  зорилгодоо хүрэх хүсэл эрмэлзэл болон чадавхтай байж чадна.  

1d66da3a952390895aed938977ea1c10Та өдөр бүр өөрийн ажиллаж чадах дээд хэмжээгээрээ хөдөлмөрлөмөөр байна уу? Энэ бүхэн зөв төлөвлөлтөөс бүрэн хамаарна. Та бүхэнд хүргэж буй энэхүү мэдээллээс эрч хүчээ нөхөх зөв дасгалууд, ажилдаа шургуу ороход цэнэглэх хоол тэжээл,  хэрхэн унтаж амрах, яаж оюун ухаанаа эерэг бодлоор цэнэглэх талаар олж мэдээрэй.  Өнөөдрөөс эхлээд энергиэ цэнэглэцгээе!

Эрч хүч сорогчдоос зайлсхийх

  • Гүйцэд унтаж, амарч чадахгүй байх. Өглөөд цагтаа сэрж, орноосоо өндийж чадахгүй байвал урьд орой нь хэдэн цагт орондоо орж байгаагаа ажиглаарай. Тогтмол цагт унтах болон сэрэхийг зуршил болговол үргэлжийн эрчтэй байж тааламжийг илүү мэдэрдэг болно. Оройн 11 цаг гэхэд орондоо ороод унтсан байхыг олон мэргэжилтнүүд зөвлөдөг. Учир нь, дааврын нийлэгжил, биеийн дулаан зохицуулалт, хоол боловсруулалт зэрэг олон чухал үйл ажиллагаа нь 24 цагийн мөчлөгийн дагуу буюу байгалийн гэрлийн мөчлөгөөс хамааралтай байдаг. Оройтож унтах тусам өглөө оройтож босдог ба энэ нь байгалийн гэрэлтэй харшилдаж, бидний биеийн мөчлөг хэм хэмжээгээ алдаж эхэлдэг. Жишээлбэл өсөлтийн дааврын 8 хувь нь оройн 11- ээс шөнийн 1 цагийн хооронд ялгардаг. Ингэснээр булчин сулрах, дархлааны үйл ажиллагаа хамгийн сайн болдог. Нойроо хүргэхийн тулд зурагт компьютерээс унтахаасаа 1 цагийн өмнө холдох хэрэгтэй. Гэрлээ бүдэг болгож, уянгын хөгжим тавьж, дулаан ваннд ор. Унтлагын өрөөгөө сэрүүн мөн харанхуй байлга. Унтахаасаа өмнө удаан боловсордог хүнд хоол хэрэглэхээс зайлсхий. Хүнд хоол унтаж эхлэх чадварыг багасгадаг. Мөн өдрийн турш хангалттай хэмжээний ус уугаарай.
  • Үд дундаас хойш ядардаг шалтгаан. Хэрвээ та үдээс хойш маш их ядардаг бол өдрийн хоолондоо юу идэж ууснаа санаарай. Өдрийн хоолонд ногооны шөл, шанзтай хачиртай талх, улаан лоолиор амталсан бүхэл үрийн талх сонгохыг хичээгээрэй . Кофе эсвэл өтгөн цай нь энергийн түвшинг огцом нэмээд, удалгүй ядраадаг сул талтай байдгийг анхаараарай. Оронд нь ус уувал эрч хүчийг илүү нэмэгдүүлнэ. Өдөрт 6-8 шилэн аяга ус уухыг бодоорой. Бага зэрэг цангахад л хүнийг ядарсан нойрмог байдалтай болгодог. Сахар, гурилан боов цусан дахь сахарын хэмжээг ихэсгэж огцом эрч хүч оруулж удалгүй хурдан задран энергийг шавхаад эрчгүй болгодог. Чихэр, амтат зүйл нь зан харьцааг тогтворгүй, ядрамтгай болгох  хандлагатай байдаг.
  • Ногоон цай, ногоон салатыг илүү хэрэглэ. Ногоон цай, салатны навч, жимс зэрэг нь биеийг шүлтлэг болгож цусны хүчиллэг орчныг саармагжуулж өгдөг. Дахин боловсруулсан хоол, улаан мах, сахар, нүүрс ус төрөгч, цагаан гурил, хийжүүлсэн ундаа зэрэг нь бие махбодийн хүчил шүлтийн тэнцвэрийг хүчиллэг тал руу өөрчилж эсүүдийн бүтцийг гэмтээх эрсдэлтэй. Харин ногоон жимс, хүнсний ногоо шүлтлэг чадвараараа хүчиллэг чанарыг тэнцвэржүүлж хамгаалахын хамт тэдгээрт агуулагдах хлорофилын агууламжаар энергийг нөхөж өгдөг чадвартай. Хлорофил нь цус болон эд эрхтэнд хүчилтөрөгч хүргэж өгөхөд тусалдаг молекул бөгөөд цусны сахарын хэмжээг зохицуулж, энерги, тэсвэр, хатуужлын чадавхийг ихэсгэдэг.
  • Архины хэрэглээгээ багасга. Архи нь эрч хүч, сэтгэл хөдлөлийг нэмэгдүүлдэг ч хэтрүүлэн хэрэглэвэл энергийн түвшинг ихэсгэх боловч ядраан, унтуулах нөлөө ч бас үзүүлдэг. Архи тогтмол ууснаас гүн нойронд садаа болж болно.
  • Хөнгөн хүнсийг зохистой хэмжээгээр хэрэглэ. Аль болох шингэн төрлийн хоол бөгөөд ус агуулсан хүнс сонгож иддэг байх хэрэгтэй. Тэдгээрт жимс жимсгэнэ, хүнсний ногоо орно. Зохистой хэмжээний өөхгүй улаан мах болон бүхэл үрийн бүтээгдэхүүн тэжэээллэг хирнээ удаан хугацаагаар эрч хүчтэй байлгаж чаддаг. Хоолны дундуур аль ч төрлийн самрыг зууш хэлбэрээр хэрэглэх өлсгөлгүй сэргэлэн байлгана. Хаврын улиралд ядарч сульдах мэдрэмж төрвөл аль болох цөөн тооны орцтой энгийн хоол идвэл бие махбодь задалж шингээхэд хялбар болж, бага энерги хэрэглэж тархи, булчингийн үйл ажиллагаа зэрэг бусад солилцоонд энергийн илүү нөөцтэй байх бололцоотой болдог.
  • Үл исэлдүүлэгч (aнтиоксидантын) хэрэглээг нэмэгдүүл. Бие махбодь антиоксидант бүтцээр баялаг байх тусам насжилттай төдий чинээ сайн тэмцэж, залуу чигээрээ удаан байж, энергээ нэмэгдүүлэх чадвартай байдаг. Үл исэлдүүлэгч нар нь эсэд гэмтэл учруулдаг гадна орчны чөлөөт радикалуудаас хамгаалж чадах нэгдлүүд байдаг. Үл исэлдүүлэгч нар болох бетта каротин /чихэрлэг төмс, лууван, жууцайнд агуулагддаг/, ликопене (улаан лооль, тарвас мөн чангаанзанд байдаг), витамин C (жүрж, киви мөн брокли), витамин E (манго, самар мөн брокли) мөн витамин A (лууван мөн сүү) зэргийг хоол хүнсээр, эсвэл нэмэлт бүтээгдэхүүн хэлбэрээр хэрэглэж болно. Өглөөний хоолоо байнга идэж бай. Учир нь өглөөний цай бидний өдрийн турш хэрэглэх асар их энергийг өгч байдаг. Үнэн хэрэгтээ хоолоо зөв зохицуулж идэхгүй байх нь таныг асар их ядрахад хүргэдэг байна.
  • Явган явах. Дасгал хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, ялангуяа явган явах нь энергийн түвшинг асар их нэмэгдүүлж байдаг. 10 минут эрчтэй алхахад 2 цагийн турш таныг эрч хүчтэй байлгаж чаддаг. Тогтмол дасгал хийдэг байхад өдрийн турш таныг сэргэг байлгаж чадна. Өдөр бүр 30 минут дасгал хийх цаг гаргаж чадвал та үр дүнг нь маш хурдан мэдрэх болно. Бодисын солилцоогоо хэр их хурдасгана төдий чинээ эрч хүчтэй байж, ажил хийх чадвар өндөр байна гэсэн үг. Энерги хадгалдаг байхын тулд дасгалын эрч хүчийг солбиж, өөрчилж хийдэг горимоор хийх нь илүү үр дүнтэй. Учир нь удаан хугацаагаар үргэлжлэх хэт эрчимтэй дасгалууд  дархлааг сулруулдаг, үүний оронд эрч хүч болон хурдыг хурдасгах ба удаашруулах маягаар солбиж бэлтгэл хийгээрэй.   Жишээ нь: 60 секунд эрчтэй дасгалыг 1-2 минут удаашруулах хэлбэрээр 6 удаа давтан хийх гэх мэт. Энэ хэлбэрээр дараагийн дасгал хийж доод тал нь 4 төрлийн дасгал хөдөлгөөнийг хийж байгаарай.

Оюун санаагаа удирд

  • Эерэг зүйл бод. Өөрийгөө ядраагүй, эрч хүчтэй хэвээр байна гэж бодож үнэмшүүлэн, үүнийгээ зуршил болгох нэн чухал. Хэдий чинээ сэтгэл өөдрөг байна тэр чинээгээрээ энерги эрч хүчтэй байна. Алдаж бүтэлгүйтсэн зүйл биш, харин хийж бүтээж чадсан, амжилтанд хүрсэн зүйлдээ илүү анхаарлаа хандуулж өөрийгөө урамшуул. Аливаа зүйлсийг эерэг талаас нь харах тусам тухайн зүйлс мөн эерэг хэлбэрээ олж чаддаг.
  • Стресстэй тэмц. Энерги, эрч хүч бол зөвхөн биеийн байдлын мэдрэмж биш. Хэрвээ та өөрийгөө уриалан дуудаж хүчээ шавхахгүй бол та өөрийнхөө үнэ цэнийг мэдрэхгүй, таны оюун санааны энерги эрч хүч буурах болно. Өөрийнхөө бодлыг тэмдэглэж цаасан дээр буулгаж дүгнэх тэмдэглэл хөтөл. Энэ нь таны бодлын эрч хүчний шалгуур болно. Таныг эрч хүчтэй эсвэл сулруулдаг бодлуудаа ялгаж, тодорхой болго.  Хөндлөнгийн хүний асуудалд санаа зовних, мөнгө хүрэлцэхгүй гутрах зэрэг нь таны энергийг шавхаж орхидог. Дэмий шаналахын оронд  юу хийж болох, шийдэх гарц хайх нь таныг илүү ажил хэрэгч байлгаж чадна.
  • Гүнзгий амьсгал ав. Стрессдэж гутарснаас биеэ цэх байлгаж чадахгүй, амьсгалаа гүйцэд авахгүй байснаас уушиг гүйцэд тэлж, хүчилтөрөгч уушигны уг хүртлээ агаарын солилцоо хийж чадахгүйд хүргэдэг. Хэвлийн ханыг оролцуулж зөв амьсгалж сурвал хүчилтөрөгчийн хомсдлоос хамгаалж эрч хүчтэй байдлыг хадгалж болно. Зөв амьсгал хийж сурахын тулд алгаа хэвлий дээрээ тавиад, хамраараа амьсгалаа авахдаа хэвлийгээ цээжнээсээ илүү тэлэхийг хичээгээрэй. Амьсгал авах үед хэвлий дээр тавьсан гар өргөгдөж байгаа нь мэдрэгдэх ёстой.
  • Эцэст нь хэлэхэд: өдөр бүр өөрийгөө тайвшруулахад зориулж ядаж 30 минут гаргадаг байх хэрэгтэй. Энэ нь зурагт үзэж, компьютер шагайна гэсэн үг биш! Дуртай хөгжмөө сонс, иогын байрлалыг туршаад үз, сунгалт хий. Бясалгал мөн өөртөө массаж хийх нь өөрийгөө цэнэглэх сайн арга. Зөвхөн ажлаа л хийгээд байж болохгүй, өөртөө ердийн хүн байх цаг гарга. Ингэснээр дахин үүрэг даалгавартай тулгарахдаа илүү их эрч хүчтэй байх болно.

Өөртөө массаж хийх богино зөвлөгөө

Таны толгойн оройд хоёр чих холбосон шугамын голд биологийн идэвхит цэг байдаг. Энэ цэгт сайн массаж хийвэл таныг тайвшруулж сөрөг бодлуудаасаа салгах болно.

“Гурав дахь нүдэн цэг” дээрээ хурууны үзүүрээрээ зөөлөн даралт өгч, массаж хий. Энэхүү цэг нь таны 2 хөмсөгний завсар байгаа.

Эрхий болон долоовор хурууны завсар байгаа зөөлөн арьсан холбоос дээр дараарай ингэснээр эрүүний, мөн мөр хүзүүний булчингийн чангарал буурна. Жирэмсэн бол энэ массажыг хийхээс болгоомжил.

Эрч хүчээ хурдан олж авах зөвлөгөө:

  • Өдөрт ядаж 1 удаа өөрийгөө хөөргөн баярлуулах зүйл олоорой
  • Гарах боломж байвал гараад байгаарай нарны гэрэл, цэвэр агаар танд хэрэгтэй
  • Гурван шаттай зарчмыг баримтал: юу ч хийж байсан завсарла, аяга ус ууж гадагш гараад алх /коридорт ч болно/. Хоёрхон минут ч гэсэн үүнд зарцуулаарай. Ядрах үедээ ус сайн ууж, хүчилтөрөгчөөр амьсгалж, булчингаа сулруулах нь нэн чухал.
  • Үргэлж үгэлж байдаг эсвэл эвшээдэг хүмүүсээс хол бай
  • Инээ! Инээх нь биднийг биеийн болон оюуны хувьд эрч хүчтэй болгодог
  • Ритмтэй хөгжим сонс. Таны зүрхны цохилтыг сайжруулахаар хөгжим сонсоорой

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »