Цэвэршилтийн үед хэрэглэх байгалийн гаралтай олон ургамлын бэлдмэлээс тохируулж сонгох нь

Даавар орлуулах эмчилгээ хэрэгтэй гэж үзвэл аль ч төрлийн эмчилгээг сонгохоосоо өмнө даавар орлуулах эмчилгээний эрсдэлт хүчин зүйл, цэвэршилтийн хүнд зовиурыг мэдэгдэхүйц хөнгөлөх үр дүн хоёрын аль алиныг нь дүгнэж үзээд эмчээс зөвлөгөө авсны үндсэн дээр эмчилгээгээ сонгох нь зүйтэй. Аливаа эмчилгээ, ургамлын гаралтай тэжээл, амин дэм хэрэглэж эхлэхээс өмнө амьдралын зөв хэв маягийг хэвшүүлэх хэрэгтэй. Дасгал хөдөлгөөний идэвхтэй байж, амин дэм, кальци, магни зэрэг эрдэс бодисын орцтой хоол хүнс, бэлдмэл хэрэглэхийг эрмэлзээрэй. Үүний хамтаар даавар тэнцвэржүүлэхийн тулд бэлгийн даавар нийлэгжлийг дэмжих, нийлэгжлийн урвалд идэвхтэй оролцдог аль болох байгалийн гаралтай бэлдмэлүүдийн талаар мэдээлэл авч, эмчтэй зөвлөлдөж хэрэглэдэг болвол аливаа эрсдэлгүйгээр цэвэршилтийн зовиур болон шинж тэмдгүүдийг хөнгөлөх бүрэн бололцоотой.  Зарим бэлдмэл, амин дэмүүд хоорондоо үл зохицох, үйлчлэлийг нь дарангуйлах зэрэг гаж нөлөө байж болзошгүй. Зөвхөн өөрт тохирсон эмчилгээг сонгож хэрэглэх нь хамгийн чухал бөгөөд, энэхүү эмчилгээ нь зовиуруудыг арилгасны дараа ч танд хүлээгдэх өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэх өндөр магадлалтай юм.

Байгалийн гаралтай бэлдмэлүүдээс таны эрүүл мэндийн байдал, цэвэршилтийн зовиуруудыг хөнгөлж, өөртөө тохирсон ургамлын гаралтай эмчилгээг сонгож хэрэглэхэд дараах мэдээлэл тусална гэдэгт найдаж байна.

PHYTOESTROGENS – ургамлын гаралтай эстрогенүүд

Ямар үйлчлэлтэй? Шар буурцаг, сэвэг, шош вандуй зэрэг хүнсний бүтээгдэхүүнд бие махбодийн эстроген төст үйлчлэл үзүүлдэг бүтэц агуулагдах тул цэвэршилтийн насны эмэгтэйчүүд өдөр тутмын хоолондоо ихээр хэрэглэвэл дааврын тэнцвэр алдагдлыг зохицуулж, олон зовиурыг багасгаж чадна. Япон үндэсний хоолны жоронд фитоэстроген агуулсан эдгээр хүнснүүд томоохон байр суурь эзэлдэг бөгөөд тухайн улсын эмэгтэйчүүдэд цэвэршилтийн шинж тэмдэг, зовиур харьцангуй бага илэрдэг байна.

Шар буурцаг, дүфү, мисо шөл, сэвэг, шош зэрэг хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлбэл даавар нөхөхийн хамт, цусан дахь сахар багасгах,гэдэс цэвэрлэх давхар ач холбогдолтой.

BLACK COHOSH

Ямар үйлчлэлтэй?  Халуу оргих, шөнө хөлрөх зэрэг зовиурыг багасгах үйлчилгээ нь уламжлалт эмчилгээнд олон жилийн турш хэрэглэгдэж, судалгаагаар батлагдсан түүхтэй. Уг ургамал нь даавар орлуулах эмчилгээний SERM \эд эсийн эстроген дааврын мэдрэмжийг зохицуулагч\ бүлгийн эмчилгээний ижил үйлчлэл үзүүлж, эстроген дааврын хуваарилалтыг зохицуулж чаддаг. Өөрөөр хэлбэл эстроген дааврын хэрэгцээ өндөр эдэд (яс гэх мэт) хүргэлтийг сэдээж, дааврын улмаас үүсэх гаж нөлөө үүсэх (хөх гэх мэт) эдэд хүргэлт хорьж өгдөг гэсэн үг.

Цэвэршилтийн халуу оргих зовиурыг багасгах зориулалтаар хамгийн өргөн хэрэглэгддэг. Сөрөг үр дагавар маш бага. Сарын тэмдгийн мөчлөг алдах, зовиуртай ирдэг тохиолдолд хэрэглэхэд мөн тохиромжтой.

SAGE LEAF

Ямар үйлчлэлтэй? Олон зууны турш хоолойн өвдөлт, буйлны үрэвслийг анагаахад хэрэглэж ирсэн эртний ургамал. Цэвэрших насанд халуу оргих, шөнө хөлрөх зовиуруудад тусгайлан хэрэглэж болно.

Энэ ургамлын бэлдмэл сүүлийн үед цэвэршилтийн халуу оргих зовиурт илүү их үр дүнтэй хэмээн олонд танигдаад байгаа. Судалгаанаас харахад уг бэлдмэлийг хэрэглэсэн 30 эмэгтэйгээс 20 нь халуу оргих, шөнө хөлрөх зовиураасаа хагацаж чадсан байна. Уг ургамал ой санамж, төвлөрөх чадварыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой.

AGNUS CASTUS

Ямар үйлчлэлтэй?  Энэхүү бэлдмэл нь халуу оргихыг багасгахын хамт сарын тэмдгийн өмнөх сэтгэл санаа тавгүйтэх, цухалдах, сарын тэмдэг ихээр ирэх, хөх хөндүүрлэх зовиурыг намжаадаг олон давхар ач холбогдолтой. Agnus Castus нь өнчин тархины үйл ажиллагааг сэдээх замаар даавар тэнцвэржүүлэх чадвартай ургамал юм.

Цэвэршилтийн өмнөх насанд тохиромжтой. Сарын тэмдгийн өмнөх зовиурууд цэвэршилт дөхөх тусам илүүтэйгээр хүнд болж эхлэх үед эмчилгээний өндөр үр дүнтэй. Ялангуяа сарын тэмдгийн өмнө сэтгэл санаа тогтворгүй болдог, бухимддаг эмэгтэйчүүдэд сайнаар нөлөөлдөг.

ST JOHN’s WORT

Ямар үйлчлэлтэй?  Сэтгэл санааны хямрал болон уурлах, гомдох, баярлах зэрэг  тогтворгүй байдалд онцгой сайн тайвшруулна.

Цэвэршилтийн насанд сэтгэл зовних, дарамтанд байх мэдрэмж ихсэх, бэлгийн дур хүсэл буурах нь бүгд, цэвэршилтийн сөрөг шинж тэмдгүүд юм. Цэвэршилтийн шилжилтийн үеийн энэ бүх сэтгэлзүйн тогтворгүй байдалд зориулалтын тохирсон эмчилгээ болж чаддаг. Мөн цэвэршиж гүйцсэн эмэгтэйчүүдийн бэлгийн дур хүслийг нэмэгдүүлж, бэлгийн амьдралыг идэвхтэй хэвээр хадгалахад тусалж чаддаг.

RED CLOVER

Ямар үйлчлэлтэй?  Энэхүү ургамлын изофлавон бүтэц нь эм бэлгийн эстроген даавар төст үйлчлэл үзүүлдэг тул даавар нөхөх эмчилгээний адил хэрэглэж болно. Гаж нөлөө үзүүлэх нь ховор. Халуу оргих, шөнө хөлрөх зовиурыг арилгахад өндөр үр дүнтэй.

Уг ургамлын бэлдмэлийг 4 долоо хоногийн турш хэрэглэхэд халуу оргих зовиур их хэмжээгээр буурдаг. 3 сарын дараа зовиур бараг арилна. Мөн цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн зүрхний эрүүл мэндийг хамгаалах ач холбогдолтой.

OMEGA-3 FATTY ACIDS

Ямар үйлчлэлтэй? Омега-3 өөхний хүчил нь загасны тос, маалингын үр \flaxseed\, хулууны үрэнд агуулагдана. Омега-3 нь халуу оргих, үтрээний чийгшил алдагдах, арьс хуурайших, үе мөч өвдөх зэрэг зовиуруудыг багасгана.

Цэвэршилтийн насанд ихээр ажиглагдах арьс хуурайших, үс унах, хумс хугарах, бие сулрах, үе мөч өвдөх, мартамхай болох зэрэг шинж тэмдгүүд ажиглагдвал Oмега-3 дутагдаж байна гэсэн үг. Эдгээр зовиурыг багасгахын хамт цусны судсыг тэлж, үрэвсэл намдаах үйлчилгээтэй. Сэтгэл гутрал, сэтгэл санааны өөрчлөлтөнд ч сайнаар нөлөөлнө.

Эдгээр ургамлуудын хольцтой бэлдмэлүүдийг сонгож шошгон дээрх зааврын дагуу хэрэглээрэй. Зарим бэлдмэлүүд олон ургамлыг нэг дор агуулсан байж болох тул эмийн заавартай сайн танилцаарай.

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »