Цэвэршилтийн үед үтрээнд ч гэсэн өөрчлөлт гардгийг бид дээр дурдсан. Эстроген дутагдлын улмаас үтрээний хүчиллэг шинж чанар буурч, халдвар авах магадлал нэмэгдэнэ. Мөн эстроген даавар нь үтрээний салстыг шүүрэлтэй, чийглэг байлгах үүрэгтэй ба  түүний хэмжээ багассанаар үтрээний чийглэг байдал алдагдаж, уян хатан чанар нь буурна. Энэ бүхэн бэлгийн хавьтлын үед өвдөж зовиурлахад хүргэдэг. Бэлгийн хавьтал эмзэглэлтэй болохоос гадна ерөнхийдөө бэлгийн дур хүсэл буурдаг нь бодисын солилцоо удаашрах, бэлгийн дур хүслийг сэдээгч бэлгийн тестостерон дааврын түвшин буурдагтай мөн холбоотой.

Гэвч бэлгийн эрүүл мэндийн эдгээр өөрчлөлтийн талаар эмэгтэйчүүд хань ижилтэйгээ ярилцаж, эмчийн зөвлөгөө авалгүй ганцаараа шаналж явсаар, улмаар бэлгийн хавьтлаас аль болох татгалзаж, дургүйцэх болдог. Даамжирсаар сэтгэл санааны тогворгүй байдалд ч хүргэнэ. Гэтэл биений юм ирэхээ больсон болохоос биш эмэгтэйчүүд харин ч жирэмслэх айдасгүйгээр бэлгийн илүү идэвхтэй амьдралтай байж, эрүүл, чанартай амьдралыг эдлэх бүрэн боломжтой.

Судлаачид эмэгтэйчүүдийн цэвэршилт болон цэвэршилтийн дараах бэлгийн үйл ажиллагааг судалж дараах дүгнэлтэд хүрчээ.

1. Ихэнх эмэгтэйчүүд цэвэрших болон түүний дараах үед бэлгийн харилцаагаа үргэлжлүүлсээр байдаг ба түүнээс сэтгэлийн таашаал авч чаддаг хэвээр байдаг.
2. Харин цөөн тохиолдолд цэвэрших явцад бэлгийн үйл ажиллагаа буурах хандлага ажиглагддаг.
3. Эстроген дааврын хэмжээ багассанаас үтрээ хуурайших нь бэлгийн үйл ажиллагаа буурах шалтгаан болдог.
4. Тестостерон ч бэлгийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. Тестостероны хэмжээ багасах нь эмэгтэйчүүдийн дур хүсэл буурахад нөлөөлдөг тул түүнийг нөхөх эмчилгээ хийж болох юм.

Иймээс бэлгийн хавьтал эмзэглэлтэй болох, бэлгийн дур хүсэл ерөнхийдөө буурч байгаа шалтгаануудыг зайлшгүй бодож тунгаагаад, чимээгүй шаналалгүй мэргэжлийн эмчид хандан, арга хэмжээ авах нь нэн чухал.

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »