Төвлөрч бясалгахад суралцах энгийн аргачлал

Бодлоо төвлөрүүлж бясалгах зарчим маш энгийн: зөвхөн амьсгал дээрээ төвлөрч, бодол санаагаа гадны хүний зүгээс ажигла (өөрийн бодолд итгэж, тэр бодлынхоо дагуу хийх үйлдлээ төлөвлөх биш). Ингэж төвлөрснөөр өнгөрснийг мартаж, ирээдүйг төлөвлөлгүй яг одоо цагт бүх анхаарлаа хандуулах бололцоотой болно.

Төвлөрөх бясалгал нь яг тухайн агшныг мэдэрч ухаарахад тусалж, аливаа үйл явдалд сэтгэл хөдлөл эсвэл уур бухимдлаар хариу үйлдэл хийдэг зуршсан зангаас ангижрахад тусална. Жишээлбэл, ирэх долоо хоногт болох чухал ажилдаа санаа зовж тайвширч чадахгүй бол бодлоо төвлөрүүлж яг одоо цагт авчирч чадвал дахиад долоо хоногийн дараа болох ажилд санаа зовох сэтгэлээс салгаж, таныг яг одоо цагт авчирч тэр ажилдаа бэлдэх оюун ухааныг цэгцэлж өгч чадна.

Уншлага хийх, эсвэл лааны дөл ширтэх зэрэг үйлдэлтэй олон төрлийн бясалгалуудаас  бодлоо төвлөрүүлэх бясалгал маш энгийн. Тайван сууж амьсгалаа мэдрээд, хэвийн хэмээр амьсгалсаар танд ямар бодлууд орж гарч байгааг сайтар ажигла. Ингэж бодлоо ажиглахдаа сөрөг бодлоос ангижирч зарим эерэг бодлуудыг бий болгохыг хичээх гэсэн үг биш. Зөвхөн өөрийн бодол санаагаа эргэцүүлж, дүгнэж тунгаалгүй ажигла. Бясалгах уламжлал нь анхнаасаа сүсэг бишрэлээс үүдэлтэй гэдэг ч төвлөрч бясалгахын зарчим шашинтай холбоогүй бөгөөд амьдралд маш бодит үр нөлөөтэй. Ямар ч хүн бодлоо төвлөрүүлэх бясалгал хийх боломжтой.

Энэ бясалгалын нөлөөгөөр сэтгэцийн эмчилгээнд хэрэглэгддэг эм бэлдмэлүүд төст үр дүн үзүүлэх магадлалтай бөгөөд сэтгэл санааны гүн хямрал, стресс, донтолт, эмгэг түгшилт, хоол болон архины зуршлын эмчилгээнд ихээр хэрэглэгддэг.

Төвлөрлийн бясалгалыг өдөр тутам хийж заншвал үр шимийг нь хүн бүр хүртэж болно.

Тархины үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө

Бясалгалын явцад тархины үйл ажиллагаанд гарах бодит өөрчлөлт нь соронзон резонанст дүрслэлийн (MRI) үзүүлэлтээр харагдсан байна. Тархины физиологи судлаачид бясалгалын явцад сэтгэл гутралтай холбоотой тархины магнайн урд талын баруун хэсгээс сэтгэл хөдлөл, аз жаргалын мэдрэмжтэй холбоотой тархины зүүн хэсэг рүү тархины идэвхжил шилжиж байгаа бичлэгийг удаа дараа бүртгэсэн байна. Оксфордын Их Сургуулиас гаргасан судалгааны үр дүнд айдас түгшүүрт автсан үед идэвхжин томордог тархины хэсэг амигдалагийн хэмжээ төвлөрөх бясалгал хийснээр багасдгийг олж тогтоожээ. Тэр ч бүү хэл, уг бясалгалын үр дүнд тархины хэмжээ 1-3 хувиар өсдөг болохыг нотолсон байна.

Төвлөрөх бясалгалын эрүүл мэндийн ач холбогдол

Судалгаанаас харахад бясалгал нь сэтгэл гутралыг бууруулах, зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг бууруулах, дархлааг бэхжүүлэх, эд эсийн нөхөн төлжих явцыг хурдасгах болон цусны даралтыг багасгах зэрэг олон эерэг ач холбогдол үзүүлдэг. Бясалгалын үр дүнд тархийг гүн нойрсоход явагддагтай төстэй физиологийн байдалд оруулдаг тул уг бясалгал бие махбодийн эд эсийн нөхөн төлжилтийг хурдасгахад нөлөөлж чадна. Төвлөрч бясалгал хийдэг хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдийн хорт хавдрын эсрэг биет эсүүдийн хэмжээ нь нэмэгддэг болохыг судалгаагаар нотолсон байна.

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »