ХООЛНЫ ТАВАГНЫ ХЭМЖЭЭ ТАНЫГ ТАРГАЛУУЛААД БАЙНА УУ?

Жингээ хасах эсвэл барихын тулд идэх хоолны хэмжээгээ тохируулах нь чухал байдаг ч хэт нарийн жигнэх, илчлэгийг тооцох зэргээр өөрийгөө албадлагын байдалд оруулах шаардлагагүй. Жин нэмэхгүйн тулд дургүй хоолоо хүчээр идэхээс илүү хүссэн хоолоо гэхдээ бага хэмжээгээр иддэг байвал гэмшилгүй, илүү таашаал авах болно.  Хэрэглэх хоолны төрөл болон өөрт тохирох хэрэгцээг зөв тооцож хардаг байхад хангалттай. Зарим өдрүүдийг бид хөдөлгөөн ихтэй өнгөрүүлдэг учраас илчлэг ихтэй хүнс тэжээл биднийг эрч хүчээ сэлбэхэд тусалдаг. Харин  хөдөлгөөн багатай өнгөрүүлдэг амралтын өдрүүдэд  та хоолныхоо илчлэгийг мөн багасгаарай. Хамгийн чухал нь өөрийнхээ хэзээ өлсөж байгаагаа, цадсан эсэхээ, юу идэхийг хүсэж байгаагаа мөн хэзээ идэхээ зогсоох зэргийг мэдэрч сурах хэрэгтэй.h9991355_007 - mgl

Өөрийнхөө хэрэглэвэл зохих хоолны хэмжээг тодорхойлохдоо ходоодны  хэмжээ нь өөрийн атгасан гарын хэмжээтэй адил байдгийг ойлгох хэрэгтэй. Ихэнх хоолны газар, рестораны хоолны порц үүнээс 2, бүр заримдаа 3 дахин хэтэрсэн хэмжээтэй байдаг. Мөн буфет хэлбэрээр өөрөө өөртөө үйлчилдэг газар хоолловол ходоодны хэмжэээнээс бараг 6 дахин илүү хоол идэхэд хүргэдэг. Хэрвээ та жингээ хасахыг зорьж байгаа бол нэг удаа идэх хоолны хэмжээ болон төрлийг зөв зохицуулбал маш хурдан зорьсондоо хүрч чадна. Хоолныхоо хэмжээг зөв тохируулъя гэвэл дараах баримжааг ашиглаж болно:

  • Атгасан гар бол нэг аяга \стакан\ хоолны эзлэхүүнтэй тэнцэхүйц хэмжээтэй байдаг. Өөрөөр хэлбэл нэг атга гарны хэмжээтэй болгосон гоймон, будаа, жигнэсэн ногоо, жимс нь байвал зохих порцын нэг байдаг.
  • Нэг удаа хэрэглэх махны хэмжээ таны дан алганы хэмжээнээс хэтрэхгүй байх ёстой.
  • Хоол амтлах зориулалтаар хэрэглэх майонез, масло, салатны тосон амтлагчууд нэг порцонд эрхий хуруунаас хэтрэхгүй хэмжээтэй байвал зохистой.

Харин хүссэн хоолоо идсэн ч жингээ яаж хасч болох вэ? Өөх тос багатай загас, шувууны мах нь тавагны дөрөвний нэгийг, нөгөө  дөрөвний нэг хэсгийг дан үр тариа болох хар талх, хөц будаа, ширхэглэг гурилан гоймон эзлэх ёстой. Харин тавагныхаа үлдсэн хагасыг та хүнсний ногоогоор бүрдүүлээрэй. Өдөрт хамгийн багадаа 220 грамм жимсийг өдөр бүр хэрэглэвэл таны жин мэдэгдэхүйц багасч эхэлнэ.

Дараагийн удаа том таваг дүүрэн хоол таарвал доорх хэдэн хялбар дүрмийг санаж хэрэгжүүлснээр бэлхүүсний тойрог мэдэгдэхүйц  багасч байгааг мэдрэх болно.

Хоолныхоо хэмжээг хянах 10 арга:

  1. Хооллолтоо онцгой үйл явдал болго, ширээний ард суугаад зөөлөн хөгжим тавих, лаа асаах зэрэг таатай орчныг бүрдүүлж, яаралгүй хоолныхоо амтыг таашааж хоолло.
  2. Тавгаар бүх хоолоо нэг дор аягалж идсэнээс олон төрлийн багаар бэлдсэн бүх хоолоо олуулаа дундаа тавьж жижиг тавган дээр бага багаар өөрөө аягалж идэж байх. Тавган дээр тасалж авч идэх хоолны хэмжээг бага хэмжээгээр аягалан, шаардлага гарвал нэмж авах.
  3. Удаан зажилж идэх ба зажилж дуустал хутга сэрээгээ ширээн дээр буцааж тавьдаг байх. Хоол идэж байхдаа түр завсарладаг байх. Цадаж буйгаа мэдэрч эхэлсэн тэр дороо идэхээ зогсоох.
  4. Хооллох үеэр болголгүй шууд идэж болдог ногоо жимсийг ширээн дээрээ харамгүй бэлдэж тавьж байх. Хоолны порцны хэмжээ багасгасан тохиолдолд тархин дахь цадаагүй мэдээллийг унтартал хэрчсэн лууван, огурцы, улаан лооль зэрэг ногоог үргэлжлүүлэн идсээр байж болно.
  5. Жижиг аяга, таваг хэрэглэвэл тархи бага идэх хэмжээнд дасан бэлтгэгдэнэ.
  6. Хоол үлдээж болохгүй гэж ээжийнхээ хэлдгийг март! Тавгандаа хоол үлдээхээс бүү ай. Үлдэгдэл хоолоо дараагийн хоол бэлдэхэд оролцуулан хооллох эсвэл хөргөгчиндөө зөв хадгалаад маргаашийн зуушинд хэрэглэж болно.
  7. Хоолны дараа шокалад амттанаас татгалзаж чадахгүй байна уу? Тэгвэл найзтайгаа хуваачих. Амттан болгоноос зөвхөн амтыг нь авч таашаал аваад найздаа өгвөл шаардлагагүй калорийн зөвхөн талыг нь хэрэглээд өнгөрнө.
  8. Том савлагаатай хоолноос татгалз, эсвэл өөртөө шаардагдах хэмжээг тасалж авч идээд ногоо жимсний төрлийн хоолыг нэмж хэрэглэж болно.
  9. Хоолоо болвол гэрийн нөхцөлд шинээр өөрөө бэлдэж хэрэглэхийг зорих хэрэгтэй. Олон удаа дахин боловсруулсан бэлэн хоол нь ихэвчлэн хэтэрсэн хэмжээний өөх тос, давс, элсэн чихэр орсон байх бөгөөд илчлэг өндөр хүнсийг хэрэглэн бэлтгэгдэх нь элбэг. Та гэртээ өөрөө хоол хийж идэх нь хамгийн чухал. Мөн нэг цагийн турш хоол бэлтгэх явцад та 100-аас илүү калори шатаах болно!
  10. Гэртээ зочид урьсан үедээ, эсвэл гадуур хооллож байхдаа зууш, үндсэн хоол, амттануудын хооронд түр завсарлаж, яриа өрнүүлэн, хоол шингэх боломж гаргаж өгөөрэй.

Хоолныхоо порцыг зөв тохируулж байгааг хэрхэн мэдэх вэ?

Байвал зохих жижиг порцоор хооллож чадаж байгааг тодорхойлох хэд хэдэн арга бий. Юуны түрүүнд таны жин хасагдаж байгаа эсэхээр мэдрэгдэнэ. Хоолны хэмжээнд мэдэгдэхүйц өөрчлөлт оруулж байхад ямар нэгэн өөрчлөлт гарахгүй бол та аль нэг зүйлийг буруу хийж байна гэсэн үг.

Зөв хооллож байгааг илтгэх дараагийн нэг шинж тэмдэг бол та идэж буй хоолондоо сэтгэл хангалуун, хоолноосоо таашаал авч байгаа эсэх мэдрэмж. Бага порцтой хирнээ хоолныхоо хэсэг болгоны амтыг мэдэрч чаддаг байх хэрэгтэй. Хоолны бага порцондоо хангалуун байх, хоолны амтыг бүрэн мэдэрдэг байх нь танд сайн зуршил болж үлдэх ёстой.

Хоолноос таашаал авах нь

Бага порцоор зөв хооллож байна гэдэг нь хоолныхоо жинхэнэ амтыг мэдрэх боломжийг өөрөө өөртөө гаргаж өгч байна гэсэн үг. Их хэмжээний хоол урд байхад их л идэхийг бодно уу гэхээс хоолныхоо амтыг мэдрэх бололцоогүй байдаг. Хоол их хэмжээгээр иддэг зуршил нь хоолны амтыг мэдрэх бололцоогүй болгодог. Та жижиг порцоор салат, үндсэн хоолнууд болон амттанаа идэхдээ дунд нь завсарлага авснаар хоолныхоо жинхэнэ амтыг илүүтэйгээр мэдэрч, тархинд цадаж байна гэсэн дохио хурдан очих болно.

Үлдэгдэл хоолоо яавал дээр вэ?

Таныг бага порцоор зөв хооллож буйг илтгэх хамгийн сүүлчийн зүйл бол тавган дээр үлдсэн үлдэгдэл хоол. Тавгандаа хоол үлдээх нь муу зүйл биш, үлдсэн хоолыг дуусгах гэж өөрийгээ хүчлэх хэрэггүй. Үлдэгдэл хоолоо хөргөгчинд хийж үлдээгээд дараагийн хоолондоо хэрэглэ. Ингэснээр та мөнгөө ч хэмнэж чадна шүүдээ.

 

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »