Түрүү булчирхайн эрүүл мэндэд (Saw Palmetto)

 

Со Палмето (Sabalserrulata) ургамлын болж гүйцсэн жимсээр эм хийж, түрүү булчирхайн томролын эмчилгээнд 100 гаруй жилийн өмнөөс хэрэглэж ирсэн уламжлалтай.

Өнөөдрийн байдлаар Со Палмето нь түрүү булчирхайн хоргүй томролын шинж тэмдгийг бууруулдаг эмчилгээнүүдээс хамгийн үр дүнтэй эмчилгээний аргад тооцогддог болсон байна. Герман, Австри болон Италийн эмч нар Со Палмето-г бусад эмийн ургамлын хамт (Pygeum ба Nettle Root) бэлдсэн бэлдмэлийг түрүү булчирхайн томрол болон хорт хавдрын эхэн үеийн эмчилгээнд үндсэн эмчилгээ болгон хэрэглэх удирдамжтай ажилладаг байна.

Со Палмето нь тестостерон дааврыг хувьссан үйлдэлтэй dihydrotestosterone (DHT) хэлбэрт шилжихээс сэргийлж, эрэгтэйчүүдийн дааврын хамааралтай хавдраас хамгаалдаг чухал ач холбогдолтой нэгдэл юм. Түүнчлэн Со Палмето тестостерон дааврын солилцоог тэнцвэржүүлж үс уналтыг зогсоож чаддагийг судалгаа олж тогтоосон байна.

Со Палмето-г ханиад томуу, ханиалга, хоолой өвдөх, астма, архаг бронхит, хэвлийн доогуур өвдөх,  толгойн мигрень  өвдөлт зэрэг олон зориулалтаар хэрэглэж ирсэн байдаг. Эмч нар шээс хөөх /диуретик/, тайвшруулах /седатив/ болон бэлгийн дур хүсэл, бэлгийн чадавхийг нэмэгдүүлэхэд хэрэглэхийг зөвлөдөг байна.

Хэрэглэх тун

Со Палмето бүтцэд нь орсон бэлдмэлийг үйлдвэрийн хэрэглэх зааврын дагуу хэрэглэх нь нэн чухал. Уг ургамлын хордлого болон гаж нөлөө маш бага байдаг ч зарим тохиолдолд гэдэс дүүрэх шинж тэмдэг илэрч болно. Үүнээс зайлсхийхийн тулд Со Палметог хоолтой хамт хэрэглэх хэрэгтэй. Эстроген дааврын үйлчлэлийг багасгадаг тул жирэмснээс сэргийлэх дааврын бэлдмэл хэрэглэх болон жирэмсэн үед хэрэглэж болохгүй.

Со Палмето-г хатаасан жимс байдлаар, нунтаг капсул, таблет, тунгаамал хэлбэрээр үйлдвэрлэдэг. Бэлдмэл худалдаж авахдаа стандартыг хангасан, орцын тодорхой мэдээлэлтэй, орцондоо 85 – 95% өөхний хүчил ба стеролыг агуулсан бэлдмэл худалдаж аваарай. Шошгыг сайтар уншиж, нэр хүндтэй компаний бүтээгдэхүүнийг сонгоорой.

 

 

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »