Эрүүл хооллолт насжилтыг сааруулах хүчтэй

Эрүүл хооллолт таныг дотроос нь ч эрүүл байлгаж, гаднаас нь ч гэрэлтүүлнэ. Дараах эрүүл хооллолтын дэглэмийг баримталснаар насжилтыг сааруулж, залуу насаа удаан хадгалахад тань туслах болно. 

Жимс, хүнсний ногоо тогтмол хэрэглэж занших

Хүний дархлааны тогтолцоог бэхжүүлж, зарим хорт хавдар, зүрх судасны өвчлөлөөс хамгаалах хоол хүнсний амин чухал хэрэглээ бол витаминлаг, эрдэслэг, ширхэглэг (эслэг) ихтэй шинэхэн жимс, хүнсний ногоонууд юм. Эдгээр хүнс таныг залуужуулах увидастай гэдгийг та мэдэх үү?  Жимс, хүнсний ногоо нь С витаминаар баялаг бөгөөд коллагенийг хэвийн хэмжээнд байлган арьсны уян хатан байдлыг хадгалахаас гадна  арьсыг гэмтээн, үрчлээ үүсгэх үндэс болсон чөлөөт радикалуудыг бууруулах хүчирхэг антиоксидант чанартай байдаг. Гүзээлзгэнэ, аньс, үхрийн нүд, нэрс, улаалзгана зэрэг байгалийн жимсгэнэ нь насжилтыг сааруулах антоциан бүтцийг ихээр агуулдаг. Авокадо нь А,Е витамин болон тослог ихтэй жимс. Чөлөөт радикалууд болон хэт исэлдэлтээс хамгаалдаг антиоксидантын өндөр агууламжтай хүнсэнд гоньд, яншуй, мэшил, чинжүү гэх мэт халуун ногоо, хар чавга, самар, үхрийн нүд, бөөрөлзгөнө, бүйлс, брокколи, улаан төмс, алим орно.

Нүүрс усны агууламжтай хүнснээс тохиромжтойг нь сонгох

Судлаачид нүүрс ус ихтэй хоол хүнснээс татгалзахыг зөвлөж байна. Талх, гоймон, эрдэнэ шиш, төмс гэх мэт цардуул ихтэй хүнс нь эсийн хуваагдал, насжилтын хурдцыг зохицуулдаг генийн мэдээлэлд шууд нөлөөлдөг. Мөн нүүрс усны төрлийн хэрэглээг багасгаж хоолоор хэрэглэгдэх хүнсний илчлэг хэмжээг бууруулснаар, сахар задалдаг инсулин дааврыг зохицуулдаг ген нь өөр эрч хүчтэй байлгах генийн мэдээллийг сэргээж залуулаг байдлыг хадгалахад тусална. Энэ залуулаг эрч хүчний генийн шинжлэх ухааны нэршил нь DAF I6 бөгөөд энэ нь эд эсийг нөхөн төлжүүлэх, эсийн солилцоог идэвхтэй байлгах зааварчилгаа өгснөөр биед үүссэн чөлөөт радикалуудыг бие махбодь өөрөө саармагжуулж тэмцэх чадвартай болгох нөхцлийг бүрдүүлж өгдөг.

Элсэн чихэр болон цагаан гурил гэх мэт гликемийн \глюкозын\ индекс өндөр, боловсруулсан нүүрс ус хэрэглэснээс шалтгаалан цусан дахь сахарын хэмжээ болон инсулины хэмжээ тогтворгүй байж дээш-доошоо маш огцом хэлбэлздэг болж, уг хэлбэлзэлтэй уялдаж бусад даавруудын тэнцвэр алдагдах нь маш элбэг. Жигнэмэг, бялуу, нарийн боов зэргийг идэхээс татгалзаж, харин оронд нь амин дэм тэжээллэгээр баялаг бүхэл үрийн талх, овъёос, бор будаа зэргээр соливол дасгалын ачаалал даах эрч хүчтэй байж, дааврын солилцоо тэнцвэржин, ааш араншин тогтвортой байлгах ач холбогдолтой  зөв хооллолт болж чадна. Та залуу насаа хадгалан үлдэхийг хүсвэл яг одооноос чихрийн хэрэглээгээ зогсоох хэрэгтэй. Чихэр нь арьсны хөгшрөлттэй шууд холбоотой. Учир нь их хэмжээний сахар нь арьсны коллагений уян налархай байлгах нийлэгжлийг \glycation\ сааруулдаг.

Уургийн хэрэглээг нэмэгдүүлэх

Эрүүл тослог агуулсан, уургийн өндөр агууламжтай хүнс тэжээл нь арьсыг уян налархай, чангарал сайтай үлдэхэд тустай. Салмон загас нь Омега-3 нэн чухал өөхний хүчлээр баялаг бөгөөд энэ загасыг хэрэглэдэг байхад арьсыг уян хатан, зөөлөн, үрэвсэлд тэсвэртэй байлгах олон ач холбогдол нэг дор агуулсан байдаг. Өөхгүй улаан мах, дүфү, тахианы мах нь мөн уургийн өндөр агууламжтай хүнсэнд ордог. Та хооллох болгондоо ямар нэг хэлбэрийн уураг иддэг байх хэрэгтэй. Өглөөний цайндаа атга самар эсвэл бяслагны нэг зүсэм, нэг ширхэг алимаар зуушлаад, өдрийн хоолныхаа цэсэнд өндөг оролцуулаад, самар хатаасан жимсээр зуушлаад оройн хоолондоо өөхгүй жигнэсэн мах, загас эсвэл дүфү идэх зэрэг жишээгээр хооллоод үзээрэй.

105554057

Нүүрний арьсыг чангалах хоолны жор санал болгох нь

Залуу төрхийг хадгалан үлдээх нэг өдрийн хоолны энгийн жишээ.

ӨГЛӨӨНИЙ ЦАЙ: Үл исэлдүүлэгчээр баялаг нэг аяга ногоон цай. Ашигтай бактери агуулсан тарганд нунтагласан самар, буудай, жижиглэсэн жимс, жимсгэнэ нэмж идэх. Самар болон буудай нь уургаар баялаг, жимсгэнэ нь  үл исэлдүүлэгчээр баялаг байх болно.

ҮД ДУНД: Нэг ширхэг алим нэг зүсэм бяслагтай. Алим нь үл исэлдүүлэгчээр баялаг бол бяслаг нь шаардагдах хэмжээний уургийг нөхөх болно.

ӨДРИЙН ХООЛ: Лаазалсан сардин загас, ногооны салад, оливийн тосоор амталсан улаан лооль, зүсэм хөх тарианы талх. Ястай нь лаазалсан Сардин загас нь Омега-3 нэн чухал тослогоор баялаг тул арьсыг толигор болгоно, яс нь нь кальциар баялаг тул ясны сийрэгжилтээс хамгаална. Ногоон салад болон улаан лооль нь витаминаар баялаг бөгөөд, хөх тарианы талх нь глюкозын задралын индекс бага мөртлөө уг талхны орцонд эрүүл тослогтой үр тариа орсон байдаг.

ҮДЭЭС ХОЙШ: Лууван, улаан чинжүү жигнээд самарын (houmous) нухшаар амталж идэх. Лууван, улаан чинжүү нь насжилтийг сааруулах амин дэмээр баялаг бөгөөд самар нь зохих хэмжээний уураг агуулна.

ОРОЙН ХООЛ: Тахианы мах, дүфү, бага хэмжээгээр жигнэсэн ногооны хуурга нь шаардагдах уураг болон амин дэмийн хэрэгцээг хангаж өгнө. Ногооны хачир нь витаминлаг хүнс болно. Цардуул, болон нүүрс усны төрлийн хүнсийг хоолныхоо орцонд оруулахаас зайлсхийгээрэй. Антоцианаар баялаг  улаан дарс нь насжилтыг сааруулах ба нэг хундага дарснаас бүү хэтрүүлээрэй.

АМТТАН: Амттаны оронд ногоон цай болон ургамлын хандтай цай ууж байгаарай. Энэ нь таны арьсыг тогтмол хамгаална. Залуужуулах баталгаа болж чадахгүй ч, энэ нь хуурайшилтаас үүссэн үрчлээс, шингэний дутагдлаас сэргийлж чадна.

 

 

 

 

 

 

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »