Насжилтыг түргэсгэдэг бие махбодийн эмгэг

Бидний биемахбодийн зарим эмгэг, өвчлөлүүд насжилтыг түргэсгэдгийг та мэдэх үү? Биеийнхээ эрүүл мэндэд анхаарч, зохих арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авснаар насжилтыг сааруулах бололцоотой. 

Хоол шингээлт удаашрах

Хоол боловсруулан шингээх чадварыг хэвийн хэмжээнд байлгах нь залуу насаа хадгалан үлдэхэд нэн чухал. Ходоод гэдэс хоолоо бүрэн гүйцэд задалж шингээж чадахгүйн улмаас үс, арьс, хумс, булчин, яс зэрэг нь  шим тэжээлийн дутагдалд орж та гадна төрхөөр болон сэтгэл санаагаар хөгширч байгааг мэдэрнэ. Хоол бүрэн гүйцэд задрахгүйн улмаас candida мөөгөнцрийн халдвар үржих нөхцөл бүрэлдэн, толгой өвдөх, нүүрний арьс үрэвсэх, толботой болох, архаг ядаргаанд орох, сэтгэлийн хямралд орох, эрч хүч, энергигүй болох, таргалах зэргээр хүндэрнэ. Хүний дархлааны тогтолцооны хамгаалалтын 70 орчим хувь нь ходоод гэдсэнд байрладаг тул хоол шингээлт удаашран бодисын солилцоо хямарч эхэлвэл биеийн дархлаа ч сулардаг. Ходоод гэдэсний үйл ажиллагаа  нь хүний сэтгэл санааны байдлаас шууд хамааралтай байдаг. Учир нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны мэдрэлийн сүлжээ нь  нуруу нугасны мэдрэлийн сүлжээнээс илүү өргөн бөгөөд мэдээ дамжуулалт нь тархиныхаас илүү хурдтай явагддаг онцлогтой байдаг. Эерэг ааш араншингийн серотонин дааврын нийлэгжлийн 90 хувь нь хоол боловсруулах тогтолцоонд нийлэгждэг тул гэдэс ходоодны шингээлт муудах нь хүнийг сэтгэл санааны тогтворгүй байдалтай болгодогт шууд хамааралтай. Бодисын солилцоог хэвийн байдлаар явуулахын тулд та стрессээс ангижирч, өөдрөг байх хэрэгтэй гэдгийг санаарай!

Гэдэс ходоодны шингээлтийг сайжруулдаг шилдэг “цэвэрлэгээ” – улаан манжин

Улаан манжин бол хөгшрөлтийн эсрэг, шим тэжээлээр арвин өдөр тутмын хүнс. Улаан манжин нь фолийн хүчил, төмөр, кальци, мангани, магни, кали, фосфор, амин дэм А,Е,С антиоксидантуудаар маш баялаг бөгөөд үрэвслийн эсрэг улаан пигмент агуулдаг.
Улаан манжин бол хөгшрөлтийн эсрэг, шим тэжээлээр арвин өдөр тутмын хүнс. Улаан манжин нь фолийн хүчил, төмөр, кальци, мангани, магни, кали, фосфор, амин дэм А,Е,С антиоксидантуудаар маш баялаг бөгөөд үрэвслийн эсрэг улаан пигмент агуулдаг.

Үрэвсэл

Бие махбодь аливаа бэртэл, харшил болон үрэвсэлд хариу урвал өгдөг тогтолцоотой байдаг. Энгийн өргөс арьсанд шигдэхэд л хамгаалалтын зориулалтаар бие махбодийн үрэвслийн эсрэг хариу урвал идэвхждэг. Насжих явцад үрэвслийн уг хариу урвал хэт мэдрэг болж шаардлагагүй байхад үрэвслийн эсрэг дархлааны биетийг хэт их хэмжээгэээр ялгаруулдаг болж бие махбодь тогтмол “архаг” үрэвслийн байдалд орох хандлагатай болдог. Архаг үрэвсэлтэй хүний бие үрэвсэлд өртөмтгий, харшламтгай болж, арьс нь хуурайшин эрт хөгширч эхэлдэг.

Хүний дархлаа хамгаалалтын эхний шат нь хоол боловсруулах тогтолцоо байдаг. Гэдэс ходоод үрэвссэн байхад ( шинж тэмдэг нь гүйлгэх, гэдэс дүүрэх, базалж өвдөх гм), биеийн дархлаа нь хамгийн түрүүнд сулардаг. Тийм учраас үрэвсэл үүсгэдэг эсвэл гэдэс дүүргэдэг, харшиж таардаггүй хоол, хүнснээс зайлсхий. Үрэвсэл үүсгэх хандлагатай  хоолны төрөлд мах, чихэр, цагаан гурил болон зарим сүүн бүтээгдэхүүн орно. Үрэвсэлд өртөмтгий хүмүүс мах, сүү, гурилан бүтээгдэхүүнээс зайлсхийж оронд нь Омега-3 өөхний хүчил, антиоксидантаар баялаг хоол хүнс  хэрэглэхийг зөвлөж байна.

Эстроген дааврын тэнцвэр алдагдлыг анхаарах

Зарим эмэгтэйчүүд цэвэршилтийн насанд хүрмэгц үе мөч өвдөх болон халдварт өртөмтгий болдог нь эстроген даавар буурсантай холбоотой байдаг. Эдгээр үрэвслээс хамгаалахын тулд байгалийн гаралтай эстроген даавар агуулсан вандуй, үр тариа, хөх тариа зэргийг   илүү хэрэглэдэг болоорой.

Исэлдэлт

Хүний биеийн эс болгонд хүчилтөрөгч өндөр шаардлагатай байдаг. Гэвч хүчилтөрөгчийн молекул нь урвалд маш идэвхтэй оролцох хандлагатай байдаг тул тэдгээр урвалуудын үр дүнд чөлөөт радикалууд хэмээх холбогдоогүй тогтворгүй атомууд үүсэх үр дагавартай байдаг.  Тогтворгүй атомууд бусад атомуудаас электрон хулгайлдаг байна. Энэ урвалын улмаас эсийн исэлдэлт ихэсч эсийн бүтэц болон эсийн хуваагдлын мэдээллийн эх ДНХ-г  гэмтээж, эс гэмтэх, хортой хувирал үүсэн эрт насжилт болон хорт хавдрын эх үүсвэр болох аюултай. Бидний бие махбодь өөрийн биологийн чадвараар хэт исэлдэлтийн эрчийг зохицуулах хүчин чадалтай байдаг ч агаарын бохирдол, архи тамхины хорт зуршил, стрессийн ачаалал, өдөр тутам хэрэглэх угаалга цэвэрлэгээний болон хүнсний химийн бодис зэргийн нөлөөгөөр бидний бие хэт исэлдэлтийг хязгаарлаж чадахаа больж чөлөөт радикалын тоо ихэсч, эд эсийн гэмтэл үүсэх хандлагатай болдог байна. Ногоон навчит салат, тод өнгөтэй жимс ногоо, какао, ногоон цай зэргийг ихээр хэрэглэвэл эдгээр нь антиоксидант бүтцээр үүссэн чөлөөт радикалуудын электронтой холбогдон эсийн гэмтлийг саармагжуулдаг байна.

Хамгийн шилдэг үл исэлдүүлэгч: Улаан шош вандуй

Улаан шошны гадна тал нь их хэмжээний антиоциан болон бусад нэгдлүүд болох флавониод агуулдаг учраас үл исэлдэгч орчин бий болгох ба үрэвслийн ялгаралтыг удаашруулж багасгадаг.
Улаан шошны гадна тал нь их хэмжээний антиоциан болон бусад нэгдлүүд болох флавониод агуулдаг учраас үл исэлдэгч орчин бий болгох ба үрэвслийн ялгаралтыг удаашруулж багасгадаг.

Дааврын тэнцвэргүй байдал

Бие махбодийн дааврын тэнцвэргүйдэл нь таргалах, арьс хуурайшин үрчлээтэх, нойргүйдэл, стрессийн хямралд хүргэдэг. Бүх төрлийн дааврууд нэг нэгийгээ харилцан тэнцвэржүүлж байдаг ба удаан хугацааны буруу хоолны дэглэм, стрессээс үүдэлтэй уг дааврын тэнцвэр алдагддаг байна. Дааврын хямралын улмаас хэвлийн хэсгийн жин нэмэгдэлт, нойрны эмх замбараагүй байдал, сэтгэл санааны тавгүйтэл, харшил, толгойн өвчин, биеийн эсэргүйцэл муудах, булчин сулралт, үрчлээтэх, согтууруулах ундаа чихэр идэх дур хүсэл нэмэгдэх, бэлгийн дур хүсэл буурах зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг байна.

Бамбай булчирхайн дааврын тэнцвэргүй байдал

Ядаргаа, арьс хуурайших, зүрхний үйл ажиллагаа хурдсах, гар хөл хүйтэн байх, үсний ширхэг нарийсах, хумс хугарамтгай болох, сарын тэмдгийн тогтворгүй байдал, бэлгийн дур хүсэл буурах зэрэг шинж тэмдгүүд нь бамбай булчирхайн дааврын тогтворгүй байдлаас болдог байна.

Цусан дахь инсулины хэмжээ ихдэх

Энэ нь целлюлит, арьс унжих, хэвлийн хөндий хэсгийн таргалалт, хурдан жин нэмэх, амархан ядрах, сульдах, мартамхай болох, гурилан бүтээгдэхүүний дуршил ихсэх, нойргүйдэх, даралт ихсэх болон чихрийн шижингийн зовиур илрэх зэрэг сөрөг үр дагаврууд бий болгох аюултай.

Зөв хоолны дэглэм нь таны дааврыг тэнцвэржүүлэх төдийгүй стрессийг багасгаж, сэтгэл санааг эрч хүчтэй болгоно.

Дааврын гол тэнцвэржүүлэгчид:

Хулуйн үр, боловсруулаагүй бүхэл үрийн үр тарианууд (гурвалжин будаа, арвай, овъёос г.м) самар (ялангуяа бразил самар),  хясаа, чихэр өвс

Хамгийн сайн даавар тэнцвэржүүлэгч хүнс бол сармис. Учир нь сармисанд витамин В6 агуулагддаг ба энэ нь стрессийн даавар кортизолын хэмжээг бууруулна. Сармис нь ургамлын гаралтай эстрогений нөөц бөгөөд эстроген төст үйлдлээр цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн цэвэршилтийн эмгэг хам шинжийг багасгах ач холбогдолтой. Сармис нь мөн цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг байна. Өдөрт нэг хумс сармис идэх хэрэгтэй.

Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн тестостерон дааврын түвшин унаснаас булчин багасч, өөх ихсэж эхэлдэг. Тиймээс тестостерон төст бүтэц ихээр агуулах байцаа болон брокколи идэх нь зөв юм.

Цусан дахь хүчил шүлтийн тэнцвэр

Хүний биеийн эсийн шингэн бага зэрэг шүлтлэг орчинтой байхад бодисын солилцоо хэвийн явагддаг. Мах, кофе, бяслаг, эрдэнэ шиш, чихэрлэг ундаанууд зэргийн задралын явцад хэт их хүчиллэг орчин бий болдог учраас эсийн хөгшрөлтийн үйл явцыг хурдасгадаг байна. Цус хэт хүчиллэг болсноос кальци яснаас угаагдан гарах нь хурдасч ясны сийрэгжилтийг хурдасгадаг.

Хүчиллэг цусны орчин бамбай булчирхайнаас иодын нэгдлийг угааж гарган бамбай булчирхайн идэвхжил сулран сэтгэл санаа тогтворгүй болох, жин нэмэх, сахарын солилцоо тэнцвэргүйжих үр дагавартай. Цусны хүчиллэг орчинд холестеролын холтоснууд эерэг цэнэгтэй болж артерын судасны хананд бэхлэгдэн зузааруулж чихрийн шижин өвчин ба зүрхний өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг. Хүчиллэг нөхцөлд хоол боловсруулах ферментийн идэвхжил суларч, хоол боловсруулах үйл ажиллагаа мууддаг. Хүчиллэг хүнс болон хүчиллэг орчин үүсгэдэг хүнснүүдийн хооронд маш том ялгаа бий. Жишээлбэл лимоны төрлийн жимснүүд хүчиллэг гэхдээ биед шүлтлэг орчин бий болгодог. Хүчиллэг орчныг саармагжуулах зорилгоор хүчиллэг хүнс хэрэглэн шүлтлэг орчин үүсгэж болох ба шүлтлэг жимс, шошны төрлийн хоолны дэглэм барих нь зөв.

Хамгийн сайн шүлтлэг орчин бий болгогч:  Нимбэг

Нимбэгтэй ус
Өглөө бүр нимбэгтэй бүлээн ус ууж хүчтэй шүлтлэг орчин бий болговол элгэнд тустай. Усаа уухдаа соруул хэрэглэвэл шүдний пааланг гэмтээхгүй.

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »