Өөх тос бидний биед ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

 

Хоол хүнсний ханасан, ханаагүй, амьтан, ургамлын гаралтай тосны талаар маш их ярьдаг боловч бидний биед агуулагддаг өөхөн эдийн гүйцэтгэх үүргийн талаар хангалтгүй ярьдаг тул энэхүү нийтлэлийг оруулж байна.

Өөх тос бол илчлэгийн маш чухал эх үүсвэр, шим тэжээл юм. 1 грамм өөх тос 9 ккал илчлэг ялгаруулдаг бөгөөд энэ нь нүүрс ус болон уурагнаас даруй 2 дахин их хэмжээ юм. Мөн өөх тос нь тосонд уусдаг амин дэмүүд болох А,Д зэрэг амин дэмийг дамжуулах болон хадгалахад хэрэгтэй.

Ам

Хоол хүнс аманд ормогц, бидний бие хоол хүнсийг шууд хэрэглэх боломжгүй байдаг. Аманд орсон хоол хүнс хамгийн түрүүнд жижиг хэсгүүдэд хуваагдах ёстой. Энэхүү үйл ажиллагаа хоолыг зажлахаас эхэлж, улмаар шүлс ялгарна. Шүлс нь ус болон энзимээс бүрэлдэх бөгөөд хоолыг задлахад оролцдог. Амилазе, лисозим, лингуал липас зэрэг энзимүүд өөх тосыг задалж эхлэх ба залгихад хялбар болгодог.

Ходоод

Зажилсан өөх тос залгигдаж ходоод руу очдог ба тэндээ илүү задардаг. Ходоод өөх тосыг задлахын тул ходоодны хүчлийг үйлдвэрлэдэг өөр төрлийн энзимүүдийг ялгаруулдаг. Хоол хүнс хангаллтай хэмжээнд задрах хүртлээ ходоодонд хадгалагдах бөгөөд дараа нь гэдсэнд очдог.

Элэг ба цөсний хүүдий

Элэг нь өөх тосыг үйлчилгээтэй хоол боловсруулах энзим болох цөсийг ялгаруулдаг. Цөс нь цөсний хүүдийд хадгалагдана. Цөсний хүүдийд өөх тосыг задлах дохио ирмэгц цөсийг гэдэс рүү шахаж, өөх тосыг усархаг бодис болгон хувиргах бөгөөд нойр булчирхай болон гэдэсний энзимүүд дахин задлахад бэлэн болно.

Шингэц ба бодисын солилцоо

Гэдэс болон нойр булчирхайн шүүс нь өөхний том молекулуудыг өөхний хүчил болон холестрол болгон хувиргадаг. Эдгээр молекулууд нь гэдэсний салслаг эсүүд рүү очих бөгөөд цусны эргэлтээр дамжин биеийн ихэнх хэсэгт хүрдэг. Бие махбодид эрчим хүч шаардлагатай болоход өөх тос хамгийн сүүлд бодисын солилцоонд ордог. Бидний бие нүүрс уснын бүх глюкозыг хэрэглэж дууссаныхаа дараа өөх тосны эх үүсвэрийг ашиглаж эхэлдэг.

Биеийн өөх

Өөх тосны үндсэн 2 төрөл байдаг бөгөөд химийн найрлагаараа ялгагддаг. Өөх тосны төрлүүд нь бидний биед ялгаатайгаар ашиглагдах ба эрүүл мэндэд олон янзаар нөлөөлдөг. Бие дэх өөх тосыг эссенциал өөх тос, эссенциал бус (нөөц өөх тос) өөх тос гэж ангилна.

Эссенциал өөх тос нь биологи, физиологийн хэвийн үйл ажиллагаанд ашиглагддаг. Ясны чөмөг, тархи, нугас, эсийн бүрхүүл, булчин болон бусад дотор эрхтнүүдэд эссенциал өөх тос агуулагдана. Эссенциал өөх тосны хэмжээ нь эрэгтэйчүүдийн биеийн жингийн ойролцоогоор 3%, эмэгтэйчүүдийн биеийн жингийн 12%-тай тэнцүү байна. Эмэгтэй хүйсийн онцлогоос шалтгаалан хөхний эд эс болон савны орчимд өөх тос хадгалагддаг тул эссенциал өөх тосны хэмжээ эрэгтэйчүүдийнхээс өндөр байдаг. Эссенциал өөх тосны хэмжээ хэвийн хэмжээнээс багасахад биеийн биологийн болон физиологийн үйл ажиллагаа алдагдах аюултай.

Эссенциал бус өөх тос нь дараах үндсэн 3 үүрэгтэй:

  1. Биеийн дулааныг хадгалж, тусгаарлана.
  2. Амрах болон дасгал хийхэд эрчим хүчээр хангана.
  3. Бэртэл гэмтэл авахаас сэргийлж, жийрэг болно.

Эссенциал бус өөх тосыг нөөц өөх тос гэх бөгөөд ихэнхдээ арьсан доор агуулагддаг тул арьсан доорх өөх тос гэж нэрлэдэг. Нөөц өөх тос нь хэвлийн хөндийн дотор эрхтэнүүдийг тойрон байрлах бөгөөд хэвлийн хөндийн өөх тос гэж нэрлэдэг. Нас тогтсон хүний арьсан доорх өөх нь залуу хүнийхээс бага, харин хэвлийн хөндийн өөх нь их байх хандлага ажиглагддаг.

Бие дэх өөх тос хэрхэн хуримтлагддаг вэ?

Нөөц өөх тос нь өөхний эдэд хуримтлагдана. Өөхний эд нь цагаан уургийн матриц болон уян хатан шөрмөсөөр тусгаарлагдсан адипоситес гэж нэрлэдэг өөхний эсээс бүрддэг холбогч эд юм. Бие дэх өөх тос 2 замаар хуримтлагддаг:

  1. Өөхний эсийн хэт томрол: одоо байгаа эсийн хэмжээ томорч, дүүрнэ.
  2. Өөхний эсийн хэт өсөлт: өөхний шинэ эс бий болно.

Өөхний эсийн хэмжээ ба тоо нь төрснөөс хойш насанд хүрэх хүртэл нэмэгдсээр байдаг. Насанд хүрсэн, илүүдэл жинтэй хүнд дунджаар 60-100 тэрбум өөхний эс байдаг бол хэвийн жинтэй хүнд 30-50 тэрбум өөхний эс байна. Өмны хийгдсэн судалгаанаас харахад өөхний эсийн тоо төрсний дараах эхний 1 жилд хамгийн их өсч, бэлгийн бойжилт гүйцэх болон насанд хүрэх хүртэл өсөлт нь аажмаар буурч, нас биенд хүрмэгц байх ёстой хамгийн их хэмжээндээ хүрдэг байна. Харин сүүлийн үеийн судалгаагаар өөхний эсийн хэмжээ ба тоо нь аль ч насанд өсч болно гэж үзэж байна. Өөхний эсийн өсөлтийг бүрэн гүйцэд тайлбарлаагүй хэвээр байгаа ч өөхний эс нь тодорхой хэмжээ, багтаамжтай бөгөөд багтаамж нь дүүрэхэд шинэ эс бий болдог гэж таамаглаж байна.

Бие дэх өөх тос нь триглецеридийн төрөл юм. Биеийн ихэнх өөх тос нь өөхний эсэд хадгалагддаг. Биеийн нийт өөхний эсэд ойролцоогоор 50,000-60,000 ккал эрчим хүч триглецерид хэлбэрээр хадгалагдаж байдаг. Мөн түүнчлэн өөх тос нь их биеийн булчингийн эсэд дусал хэлбэрээр  хадгалагдана. Эдгээр өөхний дуслуудыг булчингийн триглецерид гэж нэрлэдэг бөгөөд 2000-3000 ккал эрчим хүч хадгалдаг. Нэмж хэлэхэд зарим триглецеридүүд цусаар дамжин бие махбодиор чөлөөтэй аялдаг. Дасгал хийх явцад өөхний эс, булчингийн эс болон цусанд агуулагдаж буй триглецерид нь задарч ачааллаж буй булчингийн тэжээл болдог.

Өөх тосны хадгалалтанд хүйсийн ялгаа хэрхэн нөлөөлдөг вэ?

Эмэгтэйчүүдийн биед өөх тосны эзлэх хувь эрчүүдийнхээс өндөр байдаг. 34-55 насны эмэгтэйчүүдэд , өөх тосны эзлэх хэвийн хэмжээ 25%-32% байна. Харин ижил насны эрэгтэйчүүдийн өөх тосны хэмжээ 10%-18% байх нь зүйтэй. Хэрвээ энэ насны эмэгтэйчүүдийн биеийн өөх тосны хэмжээ 38%-иас, эрчүүдийнх 25%-иас их бол илүүдэл жинтэй гэж тооцогддог.

Эрэгтэйчүүд илүүдэл өөх тосоо биеийнхээ хэвлий хэсэгт илүү хуримтлуулдаг. Энэ төрлийн таргалалтыг андройд буюу алим хэлбэр гэж нэрлэдэг.  Харин эмэгтэйчүүдийн хувьд хамгийн түгээмэл биеийн хэлбэр нь жинойд буюу лийр хэлбэр юм. Учир нь эмэгтэйчүүд өөх тосоо гуя болон өгзгөндөө хуримтлуулдаг. Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн биеийн өөх тосны хуваарилалт хоорондоо асар их ялгаатай байдгийн шалтгааныг шинжлэх ухаан бүрэн тайлж чадаагүй байгаа ч, дааврын ялгаатай байдал болон энзимийн нягтрал үүнд голлох үүрэгтэй.

Хүний биеийн андройд хэлбэр нь цусны өндөр даралт, холестеролын өндөр түвшин, зүрхний эмгэг, 2-р төрлийн чихрийн шижин болон цаг бусаар нас нөгчих эрсдлийг нэмэгдүүлдэг байна.

Бид өөх тос ихтэй хоол хүнсийг хэрэглэснээр их хэмжээний илчлэгийг авна. Илүүдэл илчлэг авах нь жин нэмэх шалтгаан болдог. Хэтэрхий их хэмжээний өөх тос хэрэглэх нь хорт хавдар, зүрхний өвчин, цусны өндөр даралт, харвалт гэх мэт ноцтой эмгэгүүдэд өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд эдгээр өвчлөлийн эрсдлийг бууруулахын тулд шаардлагатай илчлэгийнхээ 30-аас ихгүй хувийг өөх тосноос авахыг зөвлөдөг.

Бидний бие эрчим хүч ялгаруулахын тулд өөх тосыг шатаадаг бөгөөд энэ нь өөхийг шатаах цорын ганц арга юм. Өөх тосыг шатаах бүх төрлийн биеийн дасгал, хөдөлгөөн нь үр дүнтэй байдаг. Хэрвээ та өдөр бүр тогтмол дасгал, хөдөлгөөнийг тохиромжтой хурдаар хийдэг бол өөхөө шатааж байгаадаа итгэлтэй байж болно. Өөх тос нь маш зөрүүд бөгөөд түүнийг хүчлэхгүй л бол хэзээ ч алга болохгүй. Энэ  бол амаргүй ажил гэдэг нь ойлгомжтой. Тиймээс та дасгал хөдөлгөөн хийхийг хүсэхгүй байвал идэж байгаа хоол хүнсэндээ анхаарал хандуулж, өөх тос ихтэй хоол бүү идээрэй. Энэ нь маш энгийн. Та зөвхөн шарсан төмс, гамбургер, шарж хуурсан хоол, өөхтэй мах болон тостой, боловсруулсан хоол хүнснээс татгалзахад хангалттай. Үүнийг хийснээрээ та өөртөө маш их тус хүргэж буй хэрэг юм. Хэрвээ та өлсөөгүй байхдаа хоол идвэл илүүдэл хоол глицоген болж хадгалагддаг. Хэрэгцээгүй үед их хэмжээний хоол идсэнээс өөх тос хуримтлагддаг. Ихэнх хүмүүс бага хэмжээгээр хоол иддэг ч, тэдний гэдсэнд үлдэгдэл хоол хүнс байсаар байдаг тул хоол нэмж идэхэд өөх тос болж хуримтлагддаг. Бидний бие өчигдөр идсэн хоол, хүнсээ шингээгээд завгүй байх хооронд өнөөдөр идсэн хоол өөх тос болж хувирдаг. Хоол хүнсийг боловсруулах болон бодисын солилцоонд оруулахад маш их эрчим хүч шаардагддаг бөгөөд энэ нь жин нэмэх шалтгаан болдог. Учир нь бодисын солилцоо удааширсан эсвэл хэтэрхий их ажилласан байдаг. Ихэнх хүмүүсийн бодисын солилцоо ямар ч цалингүй илүү цагаар ажилладаг. Бодисын солилцоондаа дэм болохын тулд өлсөөгүй байхдаа хоол идэхгүй байх, бага хэмжээгээр хооллох, хоол хүнсийг сайтар зажилж, бутлах, хуурай хоолноос илүү шөлтэй хоол идэх, шөнийн цагаар хоол идэхгүй байх зэрэгт анхаараарай. Хатуу хоол хүнсийг боловсруулахын тулд бидний бие маш их ажилладаг. Үүнийг боловсруулахын тулд маш их цаг хугацаа, эрчим хүч хэрэгтэй бөгөөд бодисын солилцоогоо сайжруулахын тулд хоол хүнсийг сайтар бяцлах хэрэгтэй. Ингэснээр хоол хүнсийг боловсруулахад хялбар болно. Шингэн, шөлтэй хоол хүнсийг түлхүү хэрэглэснээр бодисын солилцоогоо түргэсгэх боломжтой. Мөн шингэн хоол хүнсийг задлахад цаг хугацаа, эрчим хүч бага шаардагддаг тул бие амардаг байна.

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »