Насанд хүрсэн хүний эрүүл мэндэд нийтлэг тулгардаг асуудлын нэг нь толгойн өвдөлт юм. Эрэгтэйчүүдийн 90%, эмэгтэйчүүдийн 95% нь уг өвчнөөр шаналдаг байна. Бусад олон өвчний адил толгой өвдөх нь ямар ч насны хүнд тохиолдож болох ба ялангуяа нөхөн үржихүйн дараах үе болоод цэвэршилтийн урьдал насанд хамгийн их илэрдэг.

Ихэнх тохиолдолд дааврын тэнцвэрийн алдагдлаас толгой өвддөг байна. Тархины эд эсүүд дааврын мэдээллийг хүлээн авдаг олон төвтэй ба тэдгээр нь дааврын тэнцвэрийн алдагдалд маш мэдрэг байдаг. Дааврын өөрчлөлт мөн бусад эрхтэн тогтолцоонд нөлөөлж, толгой өвдөх хэлбэрээр илэрдэг байна. Дааврын өөрчлөлтөөс үүссэн стресс, сэтгэл түгшил нь булчингийн чангарал үүсгэж мөн толгойг ихээр өвтгөдөг.

Түгшлийн гаралтай толгойн өвдөлт

Түгшлийн гаралтай толгой өвдөлт хэмээх эмнэлгийн албан ёсны нэршил байдаг ба толгойн хуйхны булчингууд нилэнхүйдээ агшин чангараснаас түгшлийн гаралтай толгойн өвдөлт үүсгэнэ. Өвдөлт нь бүхэлдээ дух орчмыг хамарч, нүдний арын хэсгээр гавлын ясны гүнд мэдрэгддэг.

Энэ өвдөлт ихэнхдээ стрессээс хамааралтай үүсдэг ба заавал стрессийн ямар нэг шалтгаантай холбоотойгоор эхэлж хэдэн цагийн турш үргэлжилдэг. Тогтмол стресстэй орчинд байдаг хүмүүсийн түгшлийн гаралтай толгойн өвдөлт архаг хэлбэрт шилжвэл өглөө сэрмэгц өвдөлт эхлэн нэмэгдсээр бүтэн өдрийн турш үргэлжилдэг.

Өвчин намдаагч эм хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй толгойн өвдөлт

Түгшлийн гаралтай толгой өвдөлтийг бууруулах гэж өвчин намдаах эм хэтрүүлэн хэрэглэх нь энэ төрлийн өвдөлтийг үүсгэдэг. Онцын шаардлагагүй үед парацетамол болон ибупрофен зэрэг ердийн өвчин намдаах эмүүдийг тогтмол хэрэглэснээс тархи тэдгээр эмийн үйлчлэлд дасал болдог. Ингээд эм хэрэглэхгүй түр саатахад өвчний дохио өгдөг болно.

Толгой өвдөх бусад шалтгаан:

  • Ихээр өлсөж, цангах (ялангуяа архи хэтрүүлэн хэрэглэсэн үед)
  • Бусад хүнд хэлбэрийн өвчний улмаас (жишээ нь: Ханиад томууны халдварын үед)
  • Каффеины хэрэглээг огцом бууруулсан үед
  • Хоолны харшил эсвэл шингээлт муудсан бол
  • Гавлын ясны хөндийн үрэвслийн (синусит) үед толгой байнга өвдөх ба тонгойход илүү ихээр мэдрэгддэг
  • Хараанд хэт ачаалал өгснөөс толгойн өвдөлт нь нүдний угаас эхлэн ар дагз руу тархаж өвддөг болно. Энэ өвдөлт харааны шил тааруулж хэрэглэх шаардлагатайг сануулна.
  • Зарим тохиолдолд толгойн өвдөлт цусны даралт ихэссэн үед үүсдэг
  • Толгойн хүчтэй өвдөлт нь эм тохирохгүйн улмаас үүсэх нь элбэг. Эм хэрэглэсэн даруйд толгой гэнэт өвдвөл тухайн эмийн заавар, бүтцийг шалгах эсвэл эмийн санчаас лавлагаа авах шаардлагатай

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ТОЛГОЙН ӨВДӨЛТ

Хүн бүр амьдралдаа ямар нэг хэмжээгээр толгой өвдөх зовуурьтай тулгардаг. Гэвч зарим тохиолдолд эмэгтэйчүүдийг бодвол эрэгтэйчүүдэд илүү өвөрмөц байдлаар үүсдэг толгойны өвчин байдаг байна.

Эрэгтэйчүүдийн толгойн өвчнийг бүрэн тайлбарлаагүй ч, ажлын стресс, архи тамхи хэтрүүлэн хэрэглэдэх болон дасгал хөдөлгөөний хүнд ачаалал авдагтай холбож үздэг. Эрчүүдийн толгой өвдөлт нь энгийн өвдөлтөөс эхлээд  яваандаа маш хүнд, хүч тамир барагдтал өвддөгөөрөө өвөрмөц юм.

Хэсэгчилж өвдөх толгойн өвдөлт

Толгой хэсэгчлэн өвдөх нь өдрийн турш олон удаа, унтаж амарснаас 1-3 цагийн дараа 30 минутаас нэг цагийн турш үргэлжлэн өвддөг. Энэ өвдөлтүүд 2-12 долоо хоногийн турш үргэлжлэн өвддөг байна.

Хэсэгчилж толгой өвдөх нь тархины гурвалсан мэдрэлийн суваг өнчин тархины нөлөөнд цочирдсоны улмаас үүсдэг. Америкийн Охаяа мужийн Клевеланд Мэдрэлийн Төвийн судалгаагаар толгойн мигрень өвчний эмчилгээнд хэрэглэгддэг sumatriptan (Imitrex) тарилга нь хамгийн үр дүнтэй эмчилгээ гэж тогтоогдсон байна.

Хэсэгчилж өвдөх толгойн өвдөлт нь хавар намрын улиралд ихсэх ба ихэнх тохиолдолд тархины хавдар болон тархины судасны хананы бүдүүрэл зэрэг тархины ноцтой өвчнөөс хамааралгүй байдаг.

Энэ хэлбэрийн толгойн өвдөлтийн үед тархины мелатонин дааврын түвшин багассан байдаг тул мелатонины нэмэгдэл бүтээгдэхүүнийг 10 мг-аар 14 хоногийн турш хэрэглэвэл олон хоногоор үргэлжлэх толгойн өвдөлтийн зовуурийг багасгах үр дүнтэй.

Тархины артерийн судас тэлэгдэн тархины эдэд даралт үзүүлэн хүчилтөрөгчийн хангамжийг боогдуулснаас толгойн өвдөлт мэдрэгддэг бас нэг шалтгааныг хүчилтөрөгч эмчилгээгээр зовуурийг багасгаж болно. Хүчилтөрөгч эмчилгээнд 15-20 минутаар 100%-ийн  О2-ийн агаарыг 1 минутанд 7-10 литр амьсгалах эмчилгээ хийхэд толгой хэсэгчилж өвддөг хүмүүсийн 70 хувьд нь өвдөлтийн хүч багасаж, давтамж нь холддог үр дүнтэй байдаг.

Ачааллын толгой өвдөлт

Аэробик дасгал болон хүнд жин өргөсний дараа гэнэт толгой өвдөхийг ачааллын толгой өвдөлт гэнэ. Дасгал хөдөлгөөний хүнд ачааллын дараа гэнэт зогсолгүй ачааллыг аажмаар бууруулж, тайвшруулах сунгалтын дасгал тогтмол хийж байх хэрэгтэй. Хүнд ачааллын дасгалыг явган явах болон сэлэх дасгалтай хослуулж байвал ачааллын толгойн өвдөлтөөс урьдчилан сэргийлж болно.

Ачааллын толгой өвдөлт мөн шингэн дутагдсанаас, цусны сахарын хэмжээ огцом унаснаас мөн үүдэж болно. Эдгээрээс хамгаалж ус болон шингэн зүйлийг хангалттай хэмжээгээр ууж, дасгал хийсний дараа 30 минутын дотор уураг (загас, тахиа) болон нүүрс ус (алим, банана)  1:3 харьцаагаар орсон зууш хоол хэрэглэх шаардлагатай. Толгойн өвдөлт ихсэх давтах шинжтэй бол гүнзгий амьсгалах, хүйтэн жин тавих, харанхуй өрөөнд хэсэг амрах, агаарт алхан тайвширч байгаарай.

Дур тавилтын толгой өвдөлт (orgasmic cephalgia)

Бэлгийн сэрлийн дааврын үйлчлэлээр тархины судас тэлж толгой, хүзүүний булчин агшиж, хурц хэлбэрийн толгойн өвдөлт эрэгтэйчүүдэд элбэг тохиолддог. Бэлгийн сэрлийн үеийн толгой өвдөлт гэнэт нүдний уг орчмоос эхлэн хурц хэлбэрээр өвдөж хэдэн минутаас нэг цаг хүртэл үргэлжилнэ. Энэ өвдөлт архаг хэлбэрийн толгойн мигрень өвчтэй эрэгтэйчүүдэд илүүтэй тохиолддог. Бэлгийн хавьтлын таашаалыг толгойн өвдөлтөөр нураахгүйн тулд бэлгийн хавьтлын үйл явцыг аажмаар эхлэн эрчийг нэмэгдүүлэх маягаар хийвэл толгойн өвдөлтөөс хамгаалж болно.

Толгойн мигрень өвчний эмчилгээнд хэрэглэгддэг бета блокатор бүлгийн эмүүд эмчилгээний сайн үр дүн үзүүлдэг бөгөөд бэлгийн хавьталд орохын өмнө өвчин намдаах аспирин болон ибупрофен урьдчилж хэрэглэж болно. Эрэгтэйчүүдийн толгой ингэж өвдөхөд ихэвчлэн тэсээд гарахыг хичээдэг ч эмчлэх арга хэмжээ авч байх хэрэгтэй.

Толгой өвдөх аюултай юу?

Ердийн үед толгой өвдөх нь харьцангуй аюул багатай. Харин менингит, тархинд цус харвах, хавдар зэрэг тархины хүнд өвчний үед илэрдэг толгойн өвчин хурц хэлбэрээр,  олон давтамжтай байхаас гадна дотор муухайрч бөөлжих, нүд эрээлжлэх, орчны баримжаагүй болох зэрэг шинж тэмдгийн хамт илэрдэг онцлогтой. Иймээс толгойн өвдөлт гэнэт хурц хэлбэрээр ойрхон давтамжтай өвддөг болвол яаралтай эмчид хандаарай.

Авах арга хэмжээ

Толгой өвдсөн үед юун түрүүнд толгойн эм уухад хялбар ч,  эм уухаас илүү шингэн зүйл их уух эсвэл бага зэрэг юм идээд үзсэн нь хавьгүй дээр. Үүний дараа богино хугацаагаар амарч, ажил дээрээ байсан ч дэлгэцнээс нүдээ холдуулан 15 минут нүдээ амрааж байх хэрэгтэй. Хэрвээ та гэртээ байгаа бол тайвшруулах ваннд хэсэг хэвтэх юм уу мөр, хүзүүндээ иллэг хийж тайвшрах нь өвчин намдаах эм уухаас илүү үр дүнтэй. Ханиадны халдвараас хамар битүүрч, толгой өвдөх тохиолдолд томуунаас шалтгаалсан толгойн өвдөлтийн хувьд гааны тостой утлага хийж болно.

Толгойн өвчин хүчтэй, олон давтамжтай өвддөг бол шалтгааныг арилгах арга хэмжээ авах нь илүү чухал. Юуны түрүүнд далд хэлбэрийн стрессийг зөв зохицуулж, ажиллах цагийг багасган туйлдатлаа ажиллахаас татгалзаж байх хэрэгтэй. Тогтмол цагаар хооллож, шингэн хангалттай хэрэглэж ,архины хэрэглээг бууруулбал толгойн өвчингүй амьдрах бололцоотой юм.

Их хэмжээний каффеины хэрэглээ нь толгой өвдөхөд нөлөөлдөг. Харин каффеиныг өндөр тунгаар хэрэглэх зуршилтай болсон бол аажмаар хэрэглэх хэмжээг багасган каффеины орцгүй бүтээгдэхүүн хэрэглэдэг болох шаардлагатай. Хэрэглэсэн хоолоо тэмдэглэж авч байвал толгой тохирохгүй хоолноос өвддөг эсэх шалтгааныг тодорхойлж болно. Хэт их хэмжээний хоол амтлагч толгой өвдөхөд нөлөөлдөг.

Өвчин намдаахад хэрэглэдэг эмийн тоог тэмдэглэж байх хэрэгтэй. Нэг сард 30 ширхгээс олон эм хэрэглэж байвал энэ нь толгойн өвдөлтийн эх үүсвэр байж болох тул хэрэглэж сурсан эмээ огцом хасалгүй багасган өөр төрлийн эм, эмийн бус эмчилгээний аргаар орлуулах хэрэгтэй.

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »