Монголын Менопауз, Андропаузын Зохицуулалтын Нийгэмлэг нь эмч, судлаач, олон нийт, байгууллагуудыг гишүүнчлэлдээ элсүүлж, өргөн боломжуудыг санал болгодог. Та бүхнийг ММАЗ Нийгэмлэгийн гишүүнчлэлд элсэж, бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.
ММАЗН-ийн гишүүнчлэлд элссэнээр та дараах давуу талуудыг эдэлнэ:
- Нөхөн үржихүйн дараах эрүүл мэндтэй холбоотой эрдэм шинжилгээ, судалгааны шинэ мэдээлэл болон үйл явдлын тоймыг сар тутам цахим шуудангаар тогтмол авна.
- Нийгэмлэгийн цахим хуудсанд байрлах клиникийн мэргэжилтнүүдэд зориулсан тусгай буланг ашиглан, мэдээлэл авна.
- ММАЗ Нийгэмлэгээс эрхлэн гаргадаг гарын авлага, ном хэвлэл, сэтгүүлийг 20%-ийн хямдралтай худалдан авна.
- Нийгэмлэгээс зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурал, чуулган, сургалтын бүртгэлийн хураамжаас 20%-ийн хөнгөлөлт эдэлнэ.
- Зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хурал, сургалт, семинарын лекц, сургалтын материалыг зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр цахим шуудангаар хүлээн авна.
- ММАЗ Нийгэмлэгийн гишүүдийн уулзалт, хүлээн авалтанд урилгаар оролцоно.
- Судалгааны төсөлд хамтран ажиллах
- Олон Улсад зохион байгуулагдаж буй эрдэм шинжилгээний хурал, конференцийн мэдээллийг тогтмол авах
Гишүүнчлэлийн хураамж: Жилийн 36000 төгрөг
Та дараах банкны дансаар гишүүнчлэлийн төлбөрөө төлөх боломжтой:
(Гишүүнчлэлийн хураамж тухайн ондоо хүчинтэй).
- Голомт Банк- 1505005603 тоот данс
- Худалдаа Хөгжлийн Банк- 463012940 тоот данс
- Хаан Банк- 5003903582 тоот данс
- Бэлнээр төлөх (Нийгэмлэгийн байранд)