Фибройд нь умайн булчингийн эдийн хоргүй хавдар юм. Фибройд нь мөн миома, фибромиома, леомиома хэмээн эмнэлгийн олон нэршилтэй байдаг. Уг хавдар нь хэмжээгээрээ жижиг вандуйн хэмжээнээс эхлээд тарвасны хэмжээ хүртэл томорсон олон төрөл байна. Тэдгээр нь умайн аль ч хэсэгт байрласан байж болох  бөгөөд байрлалаасаа хамаарч өөр өөр нэртэй.

  • Интермурал фибройд нь умайн булчингийн эдийн гүнд бий болно. Энэ нь фибройд дундаа хамгийн элбэг тохиолддог.
  • Субсероз фибройд нь умайн гадаргуу хэсгээр байрлаж ургана.
  • Салстын доторх фибройд нь умайн хананы дотор салстаас булчин руу түрж өснө.
  • Хөлтэй фибройд нь умайн хананы гадна талаар субсероз байрлалтай ургахдаа нарийн иш хэлбэрийн хөлтэй болж ургадаг.

Умайн фибройд маш элбэг тохиолддог бөгөөд, дөрвөн эмэгтэйн нэгэнд амьдралынх нь аль нэг үед фибройд бий болсон байдгаас гол төлөв 30-50 насны эмэгтэйчүүдэд тохиолддог нь ажиглагдсан.

Фибройд нь мөн ихэнх тохиолдолд 70 килограммаас дээш жинтэй эмэгтэйчүүдэд илүү элбэг байдаг. Энэ нь таргалалтын улмаас биеийн өөхөн эдийн хувь нэмэгдэж, эстроген дааварын нийлэгжих хэмжээ болон нөөцлөх нөхцөл ихэссэнтэй холбоотой гэж үздэг.

Фибройд хавдар үүсэх шалтгаан

Фибройд нь умайн  гөлгөр булчингийн эд  эсүүдийн хэт өсөлтөөс үүсдэг (умайн их бие голчлон гөлгөр булчингаас бүрддэг). Фибройд бүрэлдэж эхлэх эх үүсвэр нь тодорхой бус ба харин фибройдын зангилаа нь өндгөвчнөөс ялгардаг эстроген дааврын хэлбэлзэлд  их мэдрэг байдаг. Эстроген дааврын түвшин нэмэгдэхэд фибройд хөөж хавагнадаг (жишээ нь жирэмсэн үед). Харин эстроген дааврын түвшин буухад хэмжээ нь агшдаг (жишээ нь цэвэршилтийн дараа). Цэвэршилтийн дараа даавар нөхөх эмчилгээ хийлгэвэл фибройд хавдрын агшилт нь удаашрах хандлагатай.

Фибройд хавдрын шинж тэмдэг 

Эрт шинж тэмдэг маш ховор ба гурван эмэгтэйн зөвхөн нэгд шинж тэмдэг илэрнэ. Ихэнх эмэгтэйчүүд фибройдтой гэдгээ мэддэггүй. Гол төлөв ердийн урьдчилан сэргийлэх үзлэгээр санаандгүй байдлаар илрүүлсэн байдаг.

Дараах шинж тэмдгүүд багтана:

  • Сарын тэмдэг өвдөлттэй эсвэл их хэмжээгээр ирэх. Фибройд нь сарын тэмдгийн мөчлөгт саад учруулдаггүй боловч ялгарах цусны хэмжээ нь энгийнээс илүү их байдаг, заримдаа маш өвдөлттэй. Мөчлөг болгоны элбэг сарын тэмдэг  нь төмөр дутагдлын цус багадалтанд хүргэдэг. Төмөр дутагдлын цус багадалт нь цусны шинжилгээгээр оношлогдох ба төмрийн бэлдмэлийн эмчилгээгээр үр дүнгээ сайн өгдөг.
  • Хэвлийн доод хэсгээр хөөх эсвэл томрох. Хэрвээ фибройд хавдрын хэмжээ их том хэмжээтэй бол хэвлийн доод хэсгээр томрон хүндэрч мэдрэгдэнэ. Фибройд жингээрээ даралт учруулснаас зарим эмэгтэйчүүд нуруугаар өвдөх зовуурьтай болдог.
  • Давсаг болон бүдүүн гэдэсний шинж тэмдгүүд. Давсаг умайн урд хананд байрладаг тул умайн томорсон фибройд нь давсгийг түрж ачаалал өгдөг. Үүнээс болж эмэгтэйг ойр ойрхон шээх шаардлагатай болгоно. Умайн ард байрладаг шулуун гэдэс мөн заримдаа дарагдаж өтгөн хатах шинж тэмдэг илэрдэг болно.
  • Бэлгийн хавьтал эмзэглэлтэй болох. Хэрвээ фибройдын өсөлт үтрээ эсвэл умайн хүзүү рүү түрж өсвөл бэлгийн хавьтал их эмзэглэлтэй болж биед таагүй байдал илэрнэ.
  • Жирэмсэн зулбах эсвэл үргүйдэлтэй байх. Хэрвээ фибройдын өсөлт умайн хөндийг эзлэж томорвол ховор тохиолдолд үрийн хоолойг таглан үргүйдлийн шалтгаан болдог. Харин жирэмсэлсэн тохиолдолд хааяа зулбах хүндрэл үүсгэх шалтгаан болдог.
  • Жирэмсэний явцыг хүндрүүлэх. Нэг болон түүнээс олон жижиг фибройдын зангилаа ихэнх жирэмслэлтийг тэр болгон хүндрүүлээд байдаггүй. Хааяа бага зэргийн хөндүүрлэх мэдрэмж л төрнө. Фибройдоос болсон өвдөх зовуурь нь ихэвчлэн зангилаа хэт хэмжээгээр томорч эсвэл хөлтэй зангилаа хөл дээрээ мушгирснаас цусан хангамж боогдон өвдөлт үүсгэдэг байна. Фибройдын үед ураг өгзгөөр байрлах болон дутуу төрөх хандлагатай байдгаас Кесарево хагалгаагаар төрдөг бас нэг хүчин зүйл нь болдог. Фибройдтой жирэмслэлтийн төрөлтийн төлөвлөгөөг эмч нартай нарийн ярилцаж төлөвлөсөн байх шаардлагатай.

webmd_rf_photo_of_fibroids

Оношилгоо

Фибройд хавдар байх магадлалыг эмэгтэйчүүдийг дотуур оношлох ба хэт авиа болон бусад шинжилгээгээр дахин батлах шаардлагатай байдаг.

Ажиглах

Хэрвээ фибройдууд зовуурилах шинж тэмдэг өгөөгүй бол эмчилгээ хийх  шаардлагагүй. Зарим эмэгтэйчүүд шинж тэмдэг өгсөн ч зовуурьгүй бол арга хэмжээ авалгүй хянаад явж байхыг сонгодог. Цэвэршилтийн дараах үед фибройд хэмжээгээр багасан агшдаг тул шинж тэмдгүүд арилан яваандаа хөнгөн болж ирдэг. Харин хавдрын шинж тэмдэг хэтэрхий зовуурьтай болж эхэлбэл хүлээлгүй эмчилгээний арга хэмжээ заавал авах хэрэгтэйг анхаарна уу.

Эмийн эмчилгээ  

Фибройдыг эмийн эмчилгээгээр гүйцэд эмчлэх аргачлал одоогоор боловсрогдоогүй байна. Иймээс эмийн эмчилгээний гол зарчим нь нь зөвхөн шинж тэмдгийг багасгах зориулалтаар хийгдэнэ.

Шинж тэмдгийг багасгах эмүүд:
Фибройд хэмжээ бага хирнээ сарын тэмдэг хэт их хэмжээгээр ирэхэд дараах эмчилгээг хийнэ.

  • Транэксем хүчлүүд. ( эмийн нэрнүүд: Lysteda, , Transamin, Transcam,Espercil эсвэл дуслаар Cyklokapron ). Сар болгон сарын тэмдэг ирэх үеэр хэрэглэвэл цусны бүлэгнэлтийг зохицуулна.
  • Үрэвслийн эсрэг эмчилгээ: ибупрофен ба mefenamic acid. Эдгээр нь сарын тэмгийн өвдөлтийг багасгаж өгнө. Сарын тэмдэг ирдэг өдрүүдэд хэрэглэнэ. Эдгээр нь умайн салстын простогландины хэмжээг багасгадаг. Хэт их простогландины нөлөөгөөр сарын тэмдгийн хэмжээ ихсэх талтай.
  • Жирэмслэхээс сэргийлэх дааврын эм нь сарын тэмдгийн хэмжээ болон өвдөлтийг багасгана.
  • Levonorgestrel умайн ерөндөг /Mirena/. Мирена ерөндөг нь жирэмслэхээс сэргийлэх ердийн ерөндгийн адил тавигдах ба Levonorgestrel нэртэй прогестерон дааврыг тогтмол бага тунгаар ялгаруулдаг бүтэцтэй ерөндөг болно. Ингэснээр умайн салстын зузаарал багасч, цус алдалт багасна. Харин фибройдтой үед Мирена ерөндгийг суулгахад бэрхшээлтэй байдгийг анхаарна уу.

Цэвэршилтийн дараа фибройд хавдар ямар шинж тэмдгээр илрэх вэ?

  • Өвдөлт. Ихэвчлэн бэлгийн хавьтлын явцад мэдрэгдэх ба энэ нь сарын тэмдгийн агшилтын үеийнхтэй төстэй өвдөлтөөр мэдрэгдэнэ. Нуруугаар өвдөх ба өтгөн хатах зовуурь нь умайн ойролцоо эрхтэн дарагдсанаас үүсч болно.
  • Аарцагт даралт мэдрэх. Фибройд хавдрын хэмжээ томрох тусам аарцаг тэлэгдэж дотроос даралт учруулж байгаа мэт мэдрэмж төрнө. Сайн тэмтэрвэл хатуу зангилаа мэдрэгдэх мэт санагдана. Энэ нь фибройд хавдрын хэмжээ томорсноос хавь орчны эрхтэнд даралт учруулан аарцагт даралт учруулснаас мэдрэгдэнэ.
  • Хэт ойрхон давтамжтай шээх. Томорсон умай давсганд даралт учруулснаас үүснэ.
  • Гэдэс дүүрэх: гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн томорсон умайд дарагдан удаашран гэдэсний хий гарахдаа саатна.

Эмчилгээ

Фибройд хавдар нь голцуу жирэмслээгүй бөгөөд төрөөгүй, эсвэл анхны сарын тэмдэг хэт эрт ирсэн, өндгөвчний олон уйланхайт хам шинж, умайд ямар нэг шалтгаанаар сорвижилт үүсэх зэрэг онцлох эмгэгүүдээс шалтгаалан амьдралын явцад байнга өндөр эстрогены түвшний үйлчлэлд байсан эмэгтэйчүүд фибройд хавдартай болох илүү өндөр эрсдэлтэй байдаг.

Ихэнх эмэгтэйчүүдийн эмч нар фибройд хавдар нь эрүүл мэндэд аюул занал  учруулдаггүй  тул цэвэршилт хүртэл хүлээх нь зөв гэж үздэг.

Фибройд нь эстрогений үйлчлэлээр өсдөг тул цэвэршилтийн дараа эстрогений түвшин буурахын хамтаар фибройд зангилааны хэмжээ агшиж эхэлнэ. Гэхдээ цэвэршсэний дараа ч гэсэн фибройд хавдрыг нарийн хянаж байх шаардлагатай байдаг. Хэрэв фибройд аюултай гэж тодорхойлогдвол мэс засал эмчилгээгээр умай тайрах шаардлагатай.

Цэвэршилтийн дараа фибройд хавдрыг тэжээдэг эстроген даавар буурдаг учраас энэ хавдар хорт хавдарт шилжих аюул бараг байхгүй.

Эрсдэлтэй насандаа тогтмол эмчид үзүүлж өөрийнхөө эмэгтэйчүүдийн өвчлөлийн байдалдаа байнгын үнэлгээ дүгнэлт хийж байвал эрүүл амьдрах боломжтой. Дааврын түвшингээ хянаж эмчтэйгээ зөвлөлдөж байгаарай.

 

 

 

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »