К амин дэм ямар ашиг тустай вэ?

К амин дэмийн ач холбогдлыг өргөн танилцуулдаггүй ч уг амин дэмийн хомсдол эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулдаг.

К амин дэм нь А болон Е-гийн төрлийн амин дэмийг бодвол танил бус боловч бие махбодод багагүй чухал үүрэг гүйцэтгэдэг.

1920 онд Дани улсын эрдэмтэн Хэнрик Дам К амин дэмийг анх илрүүлсэн бөгөөд “коагуляци” (бүлэгнэл) хэмээх химийн нэршлээс нь үүдэн витамин К гэж нэрлэсэн нь цус бүлэгнэхэд чухал үүрэгтэйг нь онцолж нэрлэсэн байна.  1934 онд Х.Дам болон түүний хамтран ажиллагч Эдвард Дойси нар  Анагаах ухааны Нобелийн шагналыг К амин дэмийн нээлтээрээ хүртжээ.

К амин дэм нь олон нэгдлээс бүрддэг ба эдгээр нэгдлүүдээс голлох үүрэгтэй  К1(phylloquinone) нь хэрэглэдэг хоол хүнснээс, К2 (menaquinone) нь нарийн гэдэсний хананд буй эрүүл бичил биетэн буюу амьд бактерийн тусламжтайгаар нийлэгждэга. К амин дэм нь тосонд уусамтгай тул хоолоор хэрэглэдэг өөх тосны хамт биеийн эд, эсэд хангалттай хүргэгддэг тул түүний хомсдолд орох нь ховор. К амин дэмийн илүүдэл хэмжээ  элгэнд хуримтлагддаг (усанд уусдаг амин дэмүүд элгэнд хуримтлагддаггүй). Иймээс ямар нэг шалтгаанаар гэдэсний салст гэмтэх (Кроны өвчин, гэдэсний үрэвсэл), цөсний хүүдий битүүрэх, элэгний үрэвсэл зэргээс өөх тосыг боловсруулж шингээж чадахгүй болсон тохиолдолд К амин дэмийн хомсдолд хүргэх өндөр эрсдэлтэй болно.

К амин дэм нь протомбин хэмээх цус бүлэгнүүлэх уургийн нийлэгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд протромбин нийлэгжих нь цус тогтоох амин чухал урвалын эхний шат болдог байна. Энэ урвалын эхний шатгүйгээр дотуур цус алдах эсвэл шарх хугацаандаа эдгэрэхгүй байх аюултай.

Нярай хүүхдийн төрөлтийн хүндрэлээс 10’000 төрөлт тутмын 1-д нь дотуур цус алдах хүндрэл ажиглагддаг тул  Англи Улсад эхийг төрсөн тэр даруйд К амин дэмийг тарьж урьдчилан сэргийлэх удирдамжтай бөгөөд ингэснээр их хэмжээний цус алдалтаас сэргийлдэг байна.

10000-д 1 тохиолддог их хэмжээний цус алдалтаас сэргийлж витамин К-аар тарьдаг байна. Нөгөө талаас, цусны өтгөрөлттэй хүмүүст цус шингэлэх зорилгоор Варфарин (Warfarin) эмчилгээ хийх үед эмч нар К амин дэм ихээр агуулдаг бууцай, ногоон навчит салат агуулсан хоол хүнсний хэрэглээг хасахыг зөвлөдөг.

Витамин К болон цэвэршилт

Насжилттай уялдан цусан дахь К амин дэмийн хэмжээ багассанаар ясны сийрэгжилт явагдан яс хугарах эрсдэл өндөр болдог. Цэвэршилтийн насанд дааврын тэнцвэр алдагдсанаас ясны эд эс сийрэгжин, ясны масс багасдаг тул К амин дэм агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг, ялангуяа ногоон навчит ургамал, цэцэгт байцааг өдөр тутмын хоолны хэрэглээнд түлхүү хэрэглэх нь чухал.

К амин дэмийг мөн мах, сүү, өндөг, авокодо, киви болон банан ихээр агуулдаг.

Хамгийн сүүлийн үеийн шинэ судалгаагаар ясны сийрэгжилтээс хамгаалах эмчилгээнд К амин дэмийг хэрэглэх нь зайлшгүй чухал болохыг тодорхойлсон байна. Уг судалгаагаар К амин дэм нь яс бэхжих урвалыг холбоход оролцдог нэг хэсэг болдогийг тогтоогоод яс сийрэгжих явц хурдсах нь бусад эрдэс бодисоос илүүтэйгээр К амин дэмийн хомсдлоос үүсдэг хэмээн үзсэн. К амин дэм нь остеокальцин хэмээх ясны уураг нийлэгжихэд оролцох ба уг уураг нь кальцийн эрдсийг ясны эдэд бэхэлж өгөх “цавууны” үүрэг гүйцэтгэдэг. Цэвэршилтийн нас ойртох тусам эстроген дааврын хэмжээ буурснаас К амин дэмийн гүйцэтгэх үүрэг алдагдан ясны сийрэгжилтийн нэг шалтгаан болдог байна.

Үр тариагаар баялаг, бүдүүн ширхэгтэй хүнс, жимс ногоо тогтмол хэрэглэж чадвал гэдэсний бичил орчны балансыг тэнцвэржүүлэхээс гадна тараг эсвэл амьд бичилтэй нэмэлт тэжээлийг хэрэглэвэл бие организм өөрийн К амин дэмийг хангалттай хэмжээгээр нийлэгжүүлж чадна.

Хэрвээ та бие организмын тулгуур болох ясны эрүүл мэнддээ анхаарал тавихыг хүсвэл К витамин агуулсан нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж байх нь зүйтэй. Хэрвээ та варфарин зэрэг цус шингэлэх эмчилгээ хийлгэдэг бол эмчээс зөвлөлгөө авч, К амин дэмийн хэрэглээг сайтар тохиролцоорой.

Тохиромжтой тун, хэмжээ

Илүүдэл жингүй эмэгтэйчүүд өдөрт 65 mcg, хэвийн жинтэй эрэгтэйчүүд 75 mcg тунгаар хэрэглэхэд хангалттай.  Мөн К амин дэм агуулсан олон төрөлтэй амин дэмийн бэлдмэл тогтмол хэрэглэхэд хангалттай байдаг.

Анхааруулга:  жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд, мөн эмчийн хяналтанд байдаг, цус шингэрүүлэх эм хэрэглэдэг  бол эмчээс зөвөлгөө авч хэрэглэхийг анхаарна уу.

К амин дэмийн өндөр агууламжтай хүнсний бүтээгдэхүүнүүд:
Болгосон навчит байцаа, 35g             3600mcg
Элэг, 100g 600mcg
Улаан лооль, 80g 400mcg
Шар буурцаг 50g 290mcg
Болгосон шар буурцгийн шош, 50g 190mcg
Яншуй, 2 цайны халбага 180mcg
Броколли байцаа, 35g 175mcg
Болгосон байцаа, 35g 125mcg
Бусад төрлийн мах, дундаж хэмжээ 100g 50mcg
   

 

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »