
Хэлэлцүүлэг сургалт 2025 он Улаанбаатар хот
Хамтран зохион байгуулагчид:
- МОНГОЛЫН МЕНОПАУЗ БА АНДРОПАУЗ ЗОХИЦУУЛАЛТЫН НИЙГЭМЛЭГ (ММАЗН)
- МОНГОЛЫН БЭЛЭГ СУДЛАЛЫН АНАГААХЫН НИЙГЭМЛЭГ (МБСАН)
- ММАЗН-ИЙН ЭМЧ НАРЫН БҮЛГЭМ
Сургалтын үндэслэл:
Хүн амын дундаж наслалт уртасч, нөхөн үржихүйн дараах насны тусламж үйлчилгээ үзүүлэх хүн амын тоо ихсэж байна. Эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн бэлгийн дааврын бууралт, хэлбэлзлийн улмаас дунд насанд бодисын солилцооны өөрчлөлт үүсч эрүүл мэндийн эрсдлийн суурь тавигдаж, амьдралын чанарт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл нэмэгддэг тул эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрт хугацаанд, өргөн хүрээнд хүртээмжтэй хүргэх нь тэдний эрүүл мэндийг хамгаалах, насжилтыг уртасгах томоохон суурь хүчин зүйл болно. Эрт хугацаанд тусламж үйлчилгээг, анхан шатны нэгжээс өргөжүүлж хүргэхэд цэвэршилтийн суурь мэдээллийг эрүүл мэндийн төв, өрхийн эмч нар, бусад чиглэлээр мэргэшсэн эмч нарт хүргэх нэн шаардлагатай юм. Мөн мэргэшсэн эмч нарын оролцоо идэвхийг нэмэгдүүлж, хөдөө орон нутаг болон анхан шатны эмнэлгийн эмч нарын хоорондын холбоог бэхжүүлж ажиллах шаардлага тулгарч байна.
Сургалтын зорилго: Дунд насанд бэлгийн насжилтийн дааврын буурлын үүдэлтэй бодисын солилцооны хямрал, бэлгийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг эрт хугацаанд үнэлэх аргачлал, оношилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлагын талаар эмч нарын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, олон мэргэшсэн эмч нарын холбоо, сүлжээг бэхжүүлэх. Дунд насанд эрүүл мэнд тусламж үйлчилгээний цогц загвар боловсруулах санал, хэлэлцүүлэг, зөвшилцөл гаргах.
Сургалтанд хамрагдах мэргэжилтэн: эх барих эмэгтэйчүүдийн, уролог андрологийн, дүүргийн эрүүл мэндийн төвийн болон сум өрхийн эмнэлгийн эмч нар ба мэргэжилтнүүд, бусад олон мэргэшсэн эмч нар.
Багц цаг: 1.0
Хугацаа: 2025/9/19 – 2025/9/20. Хурлын Танхим: Best Western Premier ТУУШИН Зочид буудлын СҮЛД Хурлын Танхимд. Хаяг: А. Амар Сайдын Гудамж -15, Сүхбаатар Дүүрэг 8-р хороо, Улаанбаатар 14200
ХӨТӨЛБӨР
Өдөр 1. 2025\9\19
Цаг | Нээлт | |
11:00-11:40 | Бүртгэл
Өдрийн цай | |
11:40-12:00 | Нээлт
Хэлэлцүүлэг танилцуулга | |
Хэсэг 1 | НАСЖИЛТ. ЭРХТЭН СИСТЕМҮҮДИЙН ДААВРЫН ӨӨРЧЛӨЛТҮҮД | |
12:00 – 12:20 | Нээлтийн Лекц: Насжилт. Эрхтэн системүүдийн дааврын өөрчлөлтүүд | БАЯСГАЛАН Т.
АШУИС-н Төгсөлтийн дараах сургуулийн захирал. АУ-ны доктор, дэд профессор, |
12:20 – 12:40 | Бэлгийн дааврын хөдлөлзүй. | Мөнхцэцэг Ж.
АШУИС Биохимийн Тэнхмийн Ахлах багш, АУ-ны доктор, профессор |
12:40-13:00 | Цэвэршилт, цэвэршихэд шилжилтийн талаар суурь ойлголт. | МӨНХЦЭЦЭГ Д.
АШУҮИС, Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхмийн ахлах багш, АУ доктор, Дэд профессор |
13:20-13:40 | Цэвэршилтийн Хамшинж, эмгэг жам.
Тусламж үйлчилгээ үзүүлэх олон улсын туршлагаас | ГРЕБЕННИКОВА Г.А
Казакстан Улсын Цэвэршилт Судлалын Холбооны гүйцэтгэх захирал. Нөхөн Үржихүйн Төв, эх барих эмэгтэйчүүдийн эмч БИОНОРИКА компанийн зочин илтгэгч. |
13:40-14:00 | Цэвэршилтийн даавар эмчилгээний зарчим. Зах зээлд эм бэлдмэлийн хүрэлцээ, боломж. | ЭНХЭЭ С.
АУ мастер, Клиникийн профессор ММАЗН |
14:00-14:20 | Бэлгийн үйл ажиллагааны хямрал. Олон Улсын асуумж үнэлгээний стандарт, практик хэрэглээ. | НАНСАЛМАА Н.
АУ-ны доктор, МБСАН |
14:20-14:40 | APMF Consensus Statement on Management of Menopause
Ази Номхон Далайн Бүсийн Орнуудын Цэвэршилтийн Тусламж Үйлчилгэний Заавар танилцуулга | ЭНХЭЭ С.
АУ мастер, Клиникийн профессор ММАЗН |
14:40-15:00 |
Цэвэршилт ба сэтгэцийн эрүүл мэнд. | Т.ГАНЦЭЦЭГ
АУ-ны доктор, дэд профессор, сэтгэцийн зөвлөх зэргийн эмч СЭМҮТ-ийн амбулаторийн эрхлэгч |
15:00-15:30 | Спонсор байгууллагын мэдээлэл
Цайны завсарлага | |
Хэсэг 2. |
БЭЛГИЙН ЭРҮҮЛ МЭНД. ТОЙМ МЭДЭЭЛЭЛ
| |
15:30-16:00 | Үтрээний хэвийн шүүрэл, микробиом орчин. Дунд насанд нянгийн вагиноз, кандидоз тархалт судалсан нь. ISVVD удирдамжаас эмчилгээний зөвлөмж. | АРИУНТУНГАЛАГ
ОНОШМЕД Эмнэлэг ММАЗН-ийн Эмч нарын Бүлгэм |
16:00-16:20 |
Эрэгтэйчүүдийн шээс-бэлгийн үйл ажиллагаа, эрүүл мэнд, эрсдлийн үнэлгээ. Түрүү Булчирхайн эрүүл мэндийн асуумж-үнэлгээ. |
А.ШИЙРЭВНЯМБА, АШУУИС. АУ-ны Доктор, Дэд профессор |
16:20-16:40 |
Бэлгийн замын зонхилон тохиолдох нянгийн үрэвсэл, эмгэг жам, оношилгоо-эмчилгээний үндсэн зарчим. |
БУЛГАНЧИМЭГ Ө. ИНТЕРМЕД Дархан Салбар ММАЗН-ийн Эмч нарын Бүлгэм |
16:40-17:00 | Эмэгтэйчүүдийн үтрээ, гадна бэлэг эрхтний хатингиршилт өөрчлөлт, дерматоз практикт тохиолдлуудын танилцуулга. ISVVD удирдамжаас эмчилгээний зөвлөмж. | БАТСҮРЭН Б.
Дөрвөн Билэг Эмнэлэг ММАЗН-ийн Эмч нарын Бүлгэм |
17:00-17:30 | Анхан шатны болон олон мэргэшсэн эмч нарыг уялдуулсан дунд насны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний загвар хэлэлцүүлэг, санал хураалт |
ММАЗН Эмч нарын Бүлгэм МБСАН
|
Хурлын Дүгнэлт |