Аарцгийн болон үтрээний булчин чангалах дасгалын ач холбогдол

Аарцгийн ёроолын болон үтрээний булчин чангаруулах дасгал хийж заншсанаар бага аарцгийн эрхтэнүүдийг аарцганд зөв байрлалд нь бэхэлдэг холбоосуудад ирэх цусан хангамжийг нэмэгдүүлж, умай унжихаас сэргийлэх, давсагны амсрын хунигч булчинг чангалж шээс задгайрлыг эмчлэх, үтрээний булчинг чангалж үтрээний чийгшил, хатингаршлаас урьдчилан сэргийлэх, бэлгийн хавьтлыг таатай болгох зэрэг үнэлэшгүй өндөр ач холбогдолтой.  

Аарцгийн доод булчингийн дасгалыг хийж эхлэх зааварчилгаа

  • Эхлээд чангаруулах шаардлагатай булчингаа зөв олж тодорхойлох, үүний тулд шээх үедээ шээсний урсгалаа зогсооход оролцдог булчингуудаа олж мэдэрч, тэдгээр булчингуудаа 10 сек хавчих, 10 сек суллах дасгалыг өдөрт хамгийн багадаа 30 удаа хийдэг байхаас эхэлнэ. 30 удаагаар өдөрт 3 удаа хүртэл хийхэд үр дүнгээ өгч эхэлнэ. Уг дасгалыг юм хүлээж зогсохдоо, зурагт үзэхдээ, дасгал хийж байхдаа ч хийж болно. Аажимдаа булчингаа агшаах хугацааг 30 секунд болтол удаан болгохыг чармайх хэрэгтэй
  • Дараа нь үтрээ, шулуун гэдсийг тойроод байрлах арын булчингийн дасгал руу шилжинэ. Шулуун гэдэсний хий эсвэл өтгөн гарахыг зогсоох гэж байгаа мэт булчингуудаа шахна. Дээрхийн адилаар, чангалаад, сулладаг дасгалыг шээс зогсооход оролцдог булчингуудын дасгууладтай хавсарч хийнэ.

Дасгалуудыг аль болох урт хугацаагаар хийж, хичээн зүтгэвэл 1-2 сарын дараа аливаа эмийн эмчилгээтэй зүйрлэхүйц үр дүн харагдана. Олон улсын судлаач эмч нар болон ардын уламжлалт эмчилгээний мэргэжилтнүүд зөвлөхдөө бүх насны эмэгтэйчүүд энэ дасгалыг аль болох эрт, бүр хүүхэд наснаас эхлээд насжих хүртлээ хийж хэрэгтэйг тогтмол сануулж байна.

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »