ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙ ТАРХАЛТ

Судлаач Ж Сувд, 2011

Чихрийн шижин нь архаг явцтай, эмчилгээний өртөг өндөр, нас баралт ихтэй өвчин юм. ДЭМБ-ийн Номхон далайн баруун эргийн бүсийн орнуудад халдварт бус өвчний тархалт улам бүр өсөн нэмэгдэж хүн амын нас баралтын шалтгааны 77хувь, өвчлөлийн бүтцийн 85хувийг чихрийн шижин өвчин тус тус эзэлж байна. Манай улс хамрагддаг энэ бүс нь өвчлөл, нас баралтын түвшингээр ДЭМБ-ийн 6 бүсээс гуравдугаарт буюу Европ, Америкийн бүсийн дараа орж байна. (Report Diabetese WHO. /2007/ GENEVA)

Судлаач Ж.Сувд нарын 2001 оны судалгаагаар манай улсад 30000 хүн чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэлтэй байгаагийн дөнгөж 1600 нь оношлогдож, 95% нь  огт оношлогдоогүй байна. (Ж.Сувд, Б.Гэрэл, бусад /1999/ “Чихрийн шижин өвчний тархалт тогтоох”)

Сүүлийн үеийн судалгаагаар (2006 он) Монгол улсад 34000 хүн чихрийн шижин өвчтэй гэж бүртгэгдсэн ба 2030 он гэхэд шинээр 81000 хүн чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадлалтай байна.

2006 оны ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйлийн түвшин тогтоох судалгаагаар Монголд артерийн даралт ихдэх өвчин 28.1%, чихрийн шижин өвчний тархалт 9.3%, таргалалт 9.78% байгааг тогтоожээ.

Чихрийн шижин өвчний эрсдэлт хүчин зүйлс:

  • архи
  • тамхи
  • хоол тэжээлийн байдал
  • хөдөлгөөн
  • биеийн жингийн илүүдэл
  • өлөн үеийн цусан дахь сахарын хэмжээ
Манай оронд чихрийн шижин өвчний эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох судалгааны дүнгээс үзвэл хөдөлгөөний хомсдол, артерийн даралт ихдэлт, таргалалт, биеийн жингийн илүүдэл, тамхи таталт тэрчлэн жимс, хүнсний ногоо бүтээгдэхүүнийг 5 нэгжээс бага хэрэглэх зэрэг нь Монголчуудын дунд чихрийн шижин өвчин үүсгэх нийтлэг эрсдэлт хүчин зүйлс болж байна гэж үзжээ. Мөн чихрийн шижин өвчний эрсдэлт хүчин зүйлс нь Монголын хот хөдөөгийн хүн амд тархалтаараа адилхан байгаа боловч хот суурин газрын хүн амын дунд хөдөлгөөний хомсдол, биеийн жингийн илүүдэл, архи тамхины хэрэглээ өндөр, харин хөдөөгийн хүн амын хувьд жимс, хүнсний ногооны хэрэглээ бага, өөх тосны хэрэглээ их байгаагаар эрсдэлийн онцлог нь ялгагдаж байна.

by admin No Comments